Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар “шороондоо” хутгалдаж яваа. Өдгөө тэдний хүүхдүүд улс төрийн залгамж халааг нь авахаар, хүч үзэж буй. УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Э.Батшугар орон нутгийн сонгуульд дахин нэр дэвшив. Гадаадад өндөр мэргэжил эзэмшиж, боловсролын түвшингээ ахиулсан эрдэмтэн хүүхдүүд хөрөнгө мөнгө, эрдэм мэдлэг гээд юугаар ч дутахгүй. харин тэдэнд улс төр л дутаад байгаа юм байх.
Аавууд улс төрд ороод нус, нулимстайгаа хутгалдаад байхад Э.Эрдэнэ, Э.Батшугар нар тоож байгаа ч юм алга. Хүйтэн жавраар айлын хаалга тогшин, дагжин чичирсээр иргэдийн төлөөлөл болж, эцсээ хүртэл тэмцэнэ гэж дуу алдах. Сурталчилгааг нь харсан хүмүүс эцэг, эхийн хуралд ч сууж үзээгүй байж юу иргэдээ төлөөлөх манатай хэмээн жиг жугхийж сууна.
Ж.Билэгт













