Саруул хотхоны байрнаас дахин нэг бүсгүй унаж амиа алджээ

Энэ сарын 5-ны үүрээр 31 настай эмэгтэй өндрөөс унаж амиа алдлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар тодруулахад, Нийслэлийн БЗД-ийн 26-р хороонд байрлах Саруул хотхоны 118-р байрны 11 давхараас  31 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Амиа алдсан эмэгтэй ээжтэйгээ муудалцсан учир өндрөөс үсэрч амиа хорлосон хэмээн таамаглаж байгаа ч тус хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст нарийвчлан шалгаж байгаа гэнэ. Саруул хотхоныг Алтай констракшн ХХК барьж, 2015 онд ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор хэд хэдэн хэрэг бүргэгдээд байгаа юм.

Latest articles

Related articles

spot_img