• Latest
  • Trending
‘Хурдны  замын  ховс’ гэж  юу  вэ?

‘Хурдны замын ховс’ гэж юу вэ?

2020-10-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, April 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

‘Хурдны замын ховс’ гэж юу вэ?

by admin
2020-10-08
in НИЙГЭМ
0
‘Хурдны  замын  ховс’ гэж  юу  вэ?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Эх сурвалж: Nippon TV

Японы нийслэлийг Нагоя хоттой холбосон хурдны зам ашиглалтад орсноос хойш 30-аад жилийн хугацаанд уг замын нэгээхэн хэсэг жолооч нарын анхаарлыг татах болжээ. Токио хотоос 65 км зайд байрлах замын хэсэгт 400 гаруй удаа осол гарч олон арван хүн амь, нас эрүүл мэндээрээ хохирсон байна.

 

Замын тэр хэсгийн эргэн тойронд цөөнгүй тооны оршуулгын газар байрлаж байсан нь үхэгсдийн сүнс жолооч нарыг осолд оруулж байна хэмээх цуурхал тарахад хүргэжээ. Шалтгааныг тодруулахаар зорьсон судлаачид тус улсын авто замын аюулгүй байдлын судалгааны төвд хандахад ойролцоох газрынх нь үнэ харьцангуй хямд байдаг тул хурдны замыг оршуулгын газрын дэргэдүүр байгуулах тохиолдол элбэг байдаг гэсэн байна.

Мөн замын уг хэсэг эс үсэг (s) хэлбэрийн огцом эргэлттэй, замын налуу 5-аас дээш хувь байсан нь осолд хүргэж болох нэгэн нөхцөл байв. Ослын зураг, баримтуудыг шалгаж үзэхэд дийлэнх осол замын огцом эргэлт дээр тохиолдсон байжээ. Судалгаагаар хурдны замын ослын 70% нь шулуун замд тохиолдох “хурдны замын гипнози” хэмээх үзэгдлээс үүдэлтэй байдаг байна. Өмнө нь өгүүлж байсанчилан, сүнс дуудахтай адилаар хүний анхаарал ямар нэгэн зүйлд төвлөрөх үед үүсэх гипнозын үзэгдэл хурдны замд ч бас тохиодог байна. Үзэгдэх орчинд онцын өөрчлөлтгүй, шулуун замын нөхцөлд удаан хугацаагаар машин жолоодох тохиолдолд жолоочын их тархинд өгөгдөх цочрол үгүй болж, хагас нойрмог байдалд шилждэг. Жолооч болгонд тохиолддог, тодорхой хугацаагаар машин жолоодох үед хүчтэй нойр хүрдэг явдал нь уг үзэгдэлтэй холбоотой бөгөөд энэ үед жолоочийн тархинаас альфа долгион ялгардаг байна.

Судлаачид тархины долгион хүлээн авагч төхөөрөмж суурилуулан жолоодлогын туршилт хийсэн байна. Энэ үед хамт зорчиж буй хүн жолоочтой яриа өдөхгүй бөгөөд жолоочын анхаарал өмнөх замаас өөр зүйлд төвлөрөхгүй. Туршилтын үед жолоодлого эхэлснээс хойш 30 минутын дараа жолоочийн тархинаас альфа долгион ялгарч эхэлжээ. 3 цагийн дараа жолоочийн нүдний цавчилт нэмэгдэж, нүдээ хагас аньсан буюу хагас нойрмог байдалд шилжсэн байна. Жолооч хэдийгээр сэрүүн байгаа мэт харагдах боловч тархи нь нойрсож, “хурдны замын гипнозид” орсон тул туршилтыг зогсоожээ. Үнэндээ Токио хотоос осол олонтоо тохиох хурдны замын хэсэг хүртэлх 65 км зам бараг шулуун байв. Уг замаар зорчих явцад “хурдны замын гипнозид” орсон жолооч нар огцом эргэлт таарсан хэсэгт осолд өртөх нь элбэг байжээ. “Хурдны замын гипнози”-д орсон жолооч нар зарим үед ослын нөхцөл үүссэнийг мэдрэхгүй байх тохиолдол бий. Эмч мэргэжилтэй А автомашин жолоодож байхдаа өөрийн мэдэлгүй гипнозид орж, түүнд машин нь гэв гэнэт хэвийн бус мананд хүрээлэгдсэн мэт санагджээ. Манангаас гарах үедээ урдах шилэн дээр нь цусны толбо тогтсон байгааг харж, огцом тоормослосон байна. Учир нь тэр хүн мөргөснөө огт мэдээгүй байв. Иймэрхүү тохиолдолд жолооч нар гипнозид орж байгаа нь өөрт нь мэдрэгдэхгүй тул удаан хугацааны жолоодлогын үед тодорхой хугацааны давтамжтайгаар амарч, нойроо сэргээх шаардлагатай байдаг ажээ.

Жолооч нарт түгээмэл тохиолдох учир битүүлэг үзэгдлийн нэг нь агаарт хөвөх сүнс юм. Жолооч Б харанхуй болсон хойно хурдны замаар давхиж явав. Гэнэт машиных нь урд хүн гарч ирэх шиг санагдаж огцом тоормосложээ. Гэвч сайн санавал уг хүн газраас 3м орчим өндөрт хөвж байв. Замын уг хэсэг хэдийгээр шулуун боловч бороо болон манантай үед олон удаа осол гарч, 20 гаруй хүн амиа алджээ. Гэвч хий үзэгдлийн шалтгаан ямар нэгэн сүнсэнд бус, манантай үед тохиох “брокен спектр” үзэгдлийн үр дүн байв. Манантай үед уулын оргилд гарсан уулчид гэрлээр хүрээлэгдсэн аварга хүний сүүдэртэй таардаг. Энэ дүрс тухайн уулчны өөрийнх нь сүүдэр манан дотор байх 1 микрон хэмжээ бүхний усны дусалд хүрч, дүрслэгдсэнээр үүсдэг байна. Уг үзэгдэл европын Брокен ууланд анх ажиглагдсан байна. Жишээнд дурдаж буй ослын газрын ойролцоох утасны бүхээг зам дээгүүр хөндлөн гарсан төмөр замаар зорчих галт тэрэг, мөн эсрэг урсгалаар ирж буй машины гэрлийн нөлөөгөөр манантай үед сүүдэртэж, жолоочын урдуур хөвөх мэт дүрсийг үүсгэж байжээ. Зохиомол манан үүсгэх туршилт хийж үзэхэд утасны бүхээг мөн адил агаарт хөвөх дүрс үүсгэж байв.

Бидний нүд бараг байнга шахуу харааны хуурмаг мэдэмжийг үүсгэж байдаг. Энэ үзэгдэл хурдны зам дахь хий үзэгдлийн түгээмэл шалтгаан болохыг тогтоожээ. Бид нэгэн чиглэлд урсах мэт хөдөлгөөнийг тодорхой хугацаанд ажиглаад хөдөлгөөнгүй өөр зүйлд харцаа шилжүүлэхэд уг зүйл хөдлөж байгаа мэт харагддаг. Гэрэлтүүлэггүй, харанхуй замд алсын ямар нэгэн гэрлийг удаан хугацаанд харсны дараа уг гэрэл өөрийг нь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрөх нь элбэг (манайд ч бас) тохиолддог. Хүний их тархины зарим хэсэгт мэдээлэл боловсруулах чадвар алдагдаж, хуурмаг мэдрэмж үүсэх уг үзэгдлийг Роберт Адамс хэмээх эрдэмтэн 1834 онд хүрхрээг ажиглах үедээ илрүүлжээ.

Хурдны замын гипнозид нэгэн чиглэлийн хөдөлгөөн нэмэгдвэл зам засварын тэмдэглэгээ зэрэгт дүрслэгдсэн хүний дүрс хөдлөх мэт харагддаг байна. Мөн сүүдрийн хөдөлгөөний үзэгдлийн нөлөөгөөр замын хажуугийн шонгууд хөдлөж, машиныг даган гүйж байгаа мэт харагддаг. Энэ үзэгдлийн бидний сайн мэдэх нэг жишээ нь зузаан номын хуудасны буланд зурсан зургаар хөдөлгөөнт дүрслэл үүсгэдэг жишээ юм. Хурдны замд тохиох хий үзэгдлийн учрыг ийнхүү хүний харааны мэдрэмжийн механизм, гипнози, физикийн бусад үзэгдлээр бүрэн тайлбарлах боломжтой юм байна. Үүнээс гадна бидний байх ёсгүй хэмээн итгэдэг зүйлс хий үзэгдлийн шалтгаан болох тохиолдол бий. Нэгэн замын хажуугаар орой болгон цагаан хувцастай эмэгтэй хүний сүнс алхаж явдаг тухай цуу яриа тарсан байна. Жолооч В элдэв сүнс сүүдэрт итгэдэггүй нэгэн боловч яг тэр газарт эмэгтэйн сүнсийг өөрийн нүдээр харжээ. Хэдийгээр жихүүдэс төрж байсан боловч машинаа зогсоогоод алхаж буй сүнстэй нүүр тулан уулзсан байна. Гэтэл ямар нэгэн сүнс бус ойролцоо амьдардаг нэгэн эмэгтэй орой унтахынхаа өмнө салхилах замаа тохиромжгүй байдлаар сонгож авсан нь явган хүн орохыг хориглодог хурдны зам байсны улмаас жолооч нарыг төөрөгдүүлэхэд хүргэжээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.