Yндэсний хэл бичгээ авч үлдэх өвөрмонголчуудын тэмцлийн талаар цөхрөлтгүй дуугарч байгаа цор ганц улстөрч бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр сүүлд дээрх асуудлаар БНХАУ-ын дарга Си Жиньпинд захидал бичсэн боловч түүнийг нь Хятадын Элчин сайд хүлээж аваагүй.
Тэрээр “Эх хэлээ мартвал толгойгоо тасдуулсантай адил. Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй.
Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг. БНХАУ-ын дарга Си Зиньпин бусдын хэл соёлд хүндэтгэлтэй ханддаг хүн. Тэгэхээр хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна” хэмээсэн билээ.
Тэрбээр Монголд суугаа Хятадын элчин сайдад хандаж “Танай сониноор дамжуулж нэг зүйл түүнд хэлчихье. Миний захидлыг цааш нь хүргэхгүй бол би захидлаа Си Жиньпинтэй өөрөө очиж уулзаж өгөх болж байна. Харин миний саналыг даргадаа дамжуулахаа мартав” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаараа уламжилжээ.













