Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Цэнхэрийн гол (Нууц товчоонд Сэнгүр горхи хэмээн бичигдсэн) гэж бий. Нэг их том гсл биш бөгөөд булгаас үүсэн урсаж яваад талд ороод шурган алга болдог ажгуу. Харин энэ удаа бусад аймгуудад хэрэгжүүлмээр төсөл болсон мэт санагдлаа. Тус голыг үерлэхээр хальдаг газруудад хэд хэдэн нөөц, хиймэл тойром нууруудыг хийсэн байх юм.
Тэр ус хураасан газруудад хүн мал жаргаад зогсохгүй усны шувууд ирдэг болжээ. Хиймэл нуур хавьд нь эрт зун болдог учраас малчид их ам сайтай байх юм. Хэдэн жилийн Хэрлэн-Говь гэсэн төсөл яригдаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улс төрчид эсэргүүцээд тас хориглосон юм.
Хэрвээ бороо үерийн дараа хальдаг усыг яг ингэж хураагаад авчихсан бол Дундговь, Дорноговь, Говьсүмбэр хэдэн хэдэн том нуурдуудтай болчихсон байхгүй юу. Ан амьтан харангадаж үхэх, ган зуднаас хамгаалах бололцоотой хиймэл нуур цөөрөм хэрэгтэйг Б.Бат-Эрдэнэ сурталчилж явах юм. Одоо л ач тусыг нь ойлгов бололтой. Үерийн усаар алга болдог их усыг Хэрлэн-Говь төслөөр аваад үлдсэн бол ийм сайхан нуурууд бий болох байж дээ.













