“Зэс-Эрдэнийн хувь” хувьцаат хэмээх компанийн захирал Д.Алтанхуяг Эрдэнэтчүүдийн шүтээн, амьд домог байлаа. Түүний Эрдэнэт рүү яваад очиход иргэд хадаг сүүгээ бариад угтдаг, өлсөж байгаа болов уу гээд зам дагуу хоол бариад зогсдог байв. Эрдэнэт үйлдвэрээс гараад ирэхэд нь иргэд гар толгой дээрээ өргөн гар хүрэх гэж дайрч байлаа. Юун улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд цаашаа.
Тийм их хайр хүндлэл хүлээсэн хүн сүүлийн 30 жил Эрдэнэтэд байгаагүй юм, Отгонбилэг ч жижигдэнэ. Сумод олигтой амжилт ололгүй ирээд 25-р суваг телевизэд тайлбарлагч хийж байсан Д.Алтанхуяг Эрдэнэчүүдийн шүтээн яаж болов гэж үү. Тэрээр Эрдэнэтийн иргэдээ уулзан “Эрдэнэт үйлдвэрийн овоолго авч үйлдвэр байгуулаад 1400 хүнийг ажлын байртай болгох бололцоо байна” гэсэн байгаа юм. Маш сайн бэлтгэгэсэн төсөл (Залилах төлөвлөгөө байсан гэдэг юм одоо) байсан учраас Эрдэнэчүүд Алтанхуягт бүгд итгэсэн.
Тэрээр гадаад дотоод авах, хөрөнгө оруулагч нартайгаа уулзах зардал хэрэгтэй болсон. Энэ бүхнээ танилцуулангуут Эрдэнэтийн ард түмэн Алтанхуягт Осоржаамаад өгдөг шиг хандив өгсөн. Тэгэнгүүт Д.Алтанхуягийн толгой ажиллан төслийнхөө нэрээр Эрдэнэтэд хувьцаа гаргасан. Ямартай ч иргэд 2 тэрбум төгрөг босгоод өгчихсөн байдаг юм. Ингээд итгэл орсон Д.Алтанхуяг тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд руу уйлан дайрч буй дүрс бий. Тэр дүрсэнд Эрдэнэтчүүд их хайртай байлаа.
Өөрсдийнх нь төлөө уйлдаг, зүтгэдэг “Алтанхуяг” гэдэг бурхантай болсон хэмээн баярлаж байлаа. Үүнийг анзаарсан Д.Алтануяг АН-д элсэн бараг л УИХ-ын гишүүн болонгоо алдав. Ядуу хоосон байсан тэрбээр ард түмний нүдэн дээр баяжиж үнэтэй машин унаж бие хамгаалагч нараар гангарна. Нөгөө ард түмнээсээ залхав бололтой. Эрдэнэт үйлдвэрээс ашиглах овоолго авангуутаа ард түмэндээ үзэгдэхээ байлаа.
Ард түмэн тэвчээртэй юм олон жил хүлээсний эцэст Алтанхуяг үйлдвэр барихаа больсон, овоолгын эрхээ УИХ-ын гишүүн Н.Оюундарьд зургаан тэрбумаар зарлаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгэнгүүт 24500 хувьцаа эзэмшигчид хуралдаад Д.Алтанхуягийг дуудсан байдаг юм. Баахан бие хамгаалагчтай тэр хүрч ирээд “Та нарын хувь нийлүүлсэн мөнгийг бэлэн өгье” гэсэн байгаа юм. Зайлуул даа Эрдэнэтийнхэн 1000, 1000 төгрөг нийлүүлсэн, зарим нь 10000 төгрөгийн хандив өгөөд бичүүлээгүй юм билээ.
Зургаан тэрбум төгрөг халаасандаа хийсэн залууд Эрдэнэтчүүд нам хулхидуулсандаа тэгэхэд ойлгосон юм. Иргэдэд Д.Алтанхуяг маш бага хохирол учруулсан. Түүнийгээ ч төлчихнө. Харин өвлийн хүйтэнд жагссан, түүний төлөө залбирсан, хоол бариад зам дагуу тоссон тэр хүмүүсийн сэтгэлийг яах вэ. Биднийг аврах нь, амьдрал дээшлэх нь дээ гэж бодсон ээжүүдийн баяр, хөөр дээр ус цацах Алтанхуяг ямар эрхтэй юм бэ.
Д.Алтанхуяг хэд хэдэн сонгуульд очих гэсэн ч бүтэлгүйдсэн. Бурхан шашинтай хүн бол гэмшмээр юу үйл хийчихээд яаж нэр дэвших гээд явж байна вэ. Тэр олон зуун ядарсан иргэдийн төлөө үйлдвэрээ барьчихсан бол, ярьж байсан шигээ бүгдээрээ хувь эзэмшигч, П.Цагаан, О.Содбилэг шиг баян болчихсон бол Д.Алтанхуяг өнөөдөр Хөдөлмөрийн баатар болоод зогсож байх байв.
Харамсалтай нь тэр “Өнөөдрийн өөх” сонгоод хайрласан хүн бүр рүүгээ нулимсан юм. Энэ насандаа биш хойд насандаа “Луйварчин” гэсэн хаягтайгаар нөгөө ертөнцөд очоод гэмшинэ гээд Эрдэнэтэд нэг эгч хашгирч байсныг ойлгох болов уу. Есөн шид нь бүрдсэн Д.Алтанхуяг өдгөө орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр явж байна гэнэ. Бас л Эрдэнэтийн ард түмнийг нэвт хулхидсан шиг хулхидах болов уу гэсэн болгоомжлол дагах юм даа. Муу нэрийг хусавч арилахгүй юм даа Алтанхулхи минь ээ.













