• Latest
  • Trending
Монголын урлагийн салбарын хамгийн сайхан хосуудыг МУАЖ Цэрэндагвын гэр бүл тэргүүлжээ

Монголын урлагийн салбарын хамгийн сайхан хосуудыг МУАЖ Цэрэндагвын гэр бүл тэргүүлжээ

2020-09-26
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монголын урлагийн салбарын хамгийн сайхан хосуудыг МУАЖ Цэрэндагвын гэр бүл тэргүүлжээ

by admin
2020-09-26
in Онцлох мэдээ, УРЛАГ
0
Монголын урлагийн салбарын хамгийн сайхан хосуудыг МУАЖ Цэрэндагвын гэр бүл тэргүүлжээ

Урлагийн салбар хүнд хэцүү, цаг наргүй ар тал сайтай нь тэсч үлддэг гэдэг ч хамтдаа энэ том айлд тунчиг амжилттай яваа хосууд цөөнгүй байдаг. Нэг талаар бүхий л хувийн амьдрал, алхах гишгэх бүр амрах нь хүртэл олон түмэнд сонирхолтой байдаг тул энгийн байх нөхцөл ч тэдэнд байдаггүй мэт. Нөгөө талаараа ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж тэдэнд өөрсдөөрөө үлгэр жишээ бол явна гэдэг нийгмийн элит түвшний хүмүүсийн үүрэх ёстой үүрэг мэт. Чухамдаа залуу гэр бүл, өсвөр үеийнхэн тэднээс л үлгэр дуурайл авч байдаг гэхэд хилсдэхгүй. Монголын урлагийн салбартаа үнэнч яваа сайхан хосуудаас хамгийн хамгийнаар нь жагсаавал янз бүрийн л санал хүмүүс хэлэх нь гарцаагүй. Гэвч бид нилээдгүй судалгаа хийсний үндсэн дээр дээрх жагсаалтыг гаргахыг хичээлээ. Монголын гайхамшигт хосууддаа аз жаргал сайн сайхан, эрүүл энхийг хүсье. Сайхан гэдэг ойлголтыг та ч бас өөрийнхөөрөө хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

Жүжигчин МУАЖ Цэрэндагва, Мэндбаяр

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайн бүтээсэн олон сайхан дүрийг бид мэднэ. Түүний хань Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай нарыг муудалцаж байхыг УДЭТ-ийхан ер үзээгүй гэдэг. Монголын олны танил урлагийн гэр бүлүүдийн дотроос үлгэр жишээ болохуйц гэр бүлийг хамтдаа бүтээлцсэн тэд: ‘Бие биендээ итгэж чадвал амьдрал сайхнаар үргэлжилдэг. Бие биедээ итгэж чадахгүй, хар хор санаснаас л хэрүүл маргаан, зодоон үүсдэг. Нэгэнт биенээ ойлгож, итгэж чадсан бол залуучууд түүнийгээ насан туршдаа хадгалах ёстой. Нэгнийхээ ажлыг ойлгож, хүлээцтэй хандаж гэмээнэ асуудал амар шийдэгдэнэ. Биенийхээ дээр гарах гэж ам мурийж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, өширхчихөөд эргээд яаж ‘Хайртай шүү’ гээд тэврэх юм бэ. Тэр амьдрал биш шүү дээ. Огт муудалцахгүй байна гэж үгүй л дээ. Хэн хэн нь “Ямар цаг үед, тэр надад яагаад ингэж хэлсэн бэ’ гэдгийг бодож, эргэцүүлдэг байх хэрэгтэй” хэмээсэн бөгөөд үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх амин ухааныхаа тухайд:  П.Цэрэндагва: ‘Аавын аягагүй өрхийн тэргүүн олон болчихож. Би алт мөнгөний тухай ярих гэсэнгүй. Аавын аяга гэдэг бол модны үндэс ухаад хийчихсэн зүйл ч байж болно. Аавын аяганд юу ордог гээч өглөө бүхний цайны дээжний дараах идээний дээж бүхэн ордог. Аавын аяга дандаа дүүрэн байдаг. Дундуур байна гэж ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ аавын аягаар дамжуулаад хүнийг хүндэтгэх хүндэтгэл, эрэмбээ мэдрэх мэдрэмж, өмчид хандах хандлага энэ бүхнийг хүүхдэд суулгаж өгдөг. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй. Тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой. Тухайн гэр бүлийн хамгийн амттай, шимтэй бүхний дээд тэнд байх ёстой гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгоно доо’ хэмээсэн байна.

Дуучин МУГЖ Вандан, Дуламсүрэн

Бид дөчөөд жил дуулж байна. Ер нь л мартагдахгүйн тулд өнөөдрийг хүртэл уран бүтээлээ хийж явна. Үзэгчид маань өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтдаа дуулж, тэдний алга ташилтаар бид хөглөгдөж байна. Монголчууд алтан үеийн уран бүтээлчид гэж ярьдаг. Зарим хүн биднийг зарлахыг сонсоод нэг л хүн гэж ойлгодог байсан гэсэн. Тэгээд хэн нэгнийг нь тайзан дээр гарахаар нөгөөг нь заавал асуудаг юм. Бид өнгөрсөн хугацаанд дуулсан 25 дуугаараа алтан цомог гаргаж байна. Тун удахгүй тоглолтын өмнө цомог маань сонсогчдод хүрнэ.

МУГЖ Жаргалсайхан, Уранчимэг

Эрхүүд зохион байгуулсан бэлтгэлд хамт оролцож ‘Дүрлэгэр алаг нүдэн’-тэйгээ бүр ч илүү дотноссон доо. Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж үздэг юм. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр. Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн. Яахав, тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү. Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр нь гэнэн ч юм шиг хөгжилтэй байсан хэрнээ одоо эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байж. Хоёулаа хамт сууж байгаад ‘Бие биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ’ гэж ярьж байтал хамгийн түрүүнд давс харагдлаа. Тэгэхээр нь би хоолны халбагаар хутгаж аваад ‘Энэ давсыг идээд чамд хайртайгаа батлая” гэж идсэн. Уугий маань ч үүний хариу болгож, нөгөө давснаас идээд бөөн инээдэм болж байлаа. Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж ‘Би чамд хайртай’ гэж бичиж байсан тэр үе, Эрхүүгийн хавар гэх мэт олон сайхан дурсамжтай үйл явдал ард үлдэж. Энэ бүхэн маань бид хоёрын хувьд, сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж болж үлдсэн дээ.

Жүжигчин МУГЖ Бат-Өлзий, МУАЖ Сарантуяа

Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нар  ихэр хүү, охин хоёртой. Тэд үрсийнхээ тухай ийн ярьжээ. ‘Эхнэр маань бие давхар болж бид хоёр бөөн баяр боллоо. Удалгүй гурван сар гарантай байхад нь УДЭТ-ын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй “Тайзан дээр гарахдаа гэдсээ живчиртэл сайн боогоод гар!” гэсэн тушаалтай явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж ялангуяа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явлаа’

 

МУГЖ Өлзийхүү, Найруулагч Хүсэлбаатар

Тэд гурван үеийн жүжигчид. Эмчийн гэр бүлийнхэн эмч л болдог. Ар араасаа залгаад л мэргэжлийг нь өвлөдөг. Тэрэнтэй л адилхан байхгүй юу. Яагаад вэ гэвэл энэ салбарт ойрхон өсчихөж байгаа юм. Миний охин аль хар нялхаасаа, мэдээ орох цагаасаа л ‘Бат-Өлзий гэж жүжигчин байдаг юм байна’, ‘Өө, энэ Эрдэнэзаан ах байна. Энэ Баярмагнай ах байна’ гээд л бид нартай цуг ууж идээд л, хүүхдүүд маань хоорондоо тоглоод л өссөн. Шинэ бүтээл болгоны нээлт дээр очиж үзэгчдийн суудлаас биднийг харна. Зохиол бүтээлээ хийх гээд ширээний ард маргаад л хэрэлдэж байхад хажууд зогсч байгаа хүн өөр хэн болж хүмүүжих юм. Өөр хүн болох их хэцүү шүү дээ. Би бас тэгж боддог байсан минь бас буруу юм билээ. Хүнээр өөрийнх нь дуртай юмыг л хийлгэвэл амжилт гаргана. Дургүй юманд нь хичнээн загнаад сургаж ажиллууллаа ч үр дүн гарахгүй. Тоо сонирхохгүй байхад нь ‘Би багадаа тоонд муу байсан. Одоо манайд санхүүч хэрэгтэй байна. Чи санхүүч бол’ гэх нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Ингэж явсан хүмүүс байна. Хүчээр оруулсан сургуулийг нь дүүргэчихээд л ‘Би жүжигчин болно’ гээд мэргэжлээ хаясан хүмүүс байна. Тэгж хүүхдүүдийнхээ амьдралаас жил, сарыг нь авах шаардлагагүй юм байна гэж ойлгосон. Манай бага хүү эмч болох гээд л явж байгаа. Зөв үү, буруу юу мэдэхгүй л байна.

 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.