Сүүлийн хэдэн өдөрт Ocopжамаа гэx coшиaл ‘oд’ бycдaд тvншvvллээ гэx мэдээлэл oлныг шyyгиyлж фэнvvд, vзэн ядaгчдыг нь xoёp xэсэг болгон талцуулан шуугиад өнгөрсөн. Мань эр бас ч үгүй халамцуу явсан гэдгээ өөрөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэлж. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр ‘туниа муутай Осороо хүүг няслахад л хамар нь мурийх байх’ гэх нэгэн байхад ‘Муу нь муудаа дээрэлхүү гэгчээр манай Монголчууд тэрмуу ядарсан амьтныг таарсан газраа л тоосыг нь говж байх юм’ гэж өмөөрөх нь байв. Гэтэл албан тушаал, эрх мэдлээрээ даналзаж, эр хүн гэж пээдэлздэг хурган дарга нар гарч ирлээ. Саяхан ‘UB Comedy’ клубын эмэгтэй гишүүн Оляд luxury зэрэглэлийн ‘Intercharm’ эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Ган-Очир гарынхаа чилээг гаргасан аж. Түүний гар, хөл, нурууг нь хөх няц болтол нь гөвшсөнийг Оля сошиал хаягтаа нийтэлсэн нь хуурай өвсөн гарсан түймэр шиг л олныг шуугиулав.

Бас ч болоогүй караокений өрөөнд байсан найз нарынх нь хамт агсам тавьсан гэнэ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа ч баримт, нотолгоо нь байгаад байхад хүчирхийлэгч Д.Ган-Очир өөрийгөө буруугүй хэмээн өмөөрсөөр байгаа гэнэ. Энэ мэт хөрөнгө бэлээрээ түрий барин бусдын биед халдаад байх зохисгүй гэж олон хүн сэтгэгдэл бичиж Оляг өмөөрсөн давалгаа үүсээд байгаа аж. Бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт этгээдийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. Ямартай ч тус эмнэлэг нь Монголдоо хамгийн өндөр өртөгтэй, дээд зиндааныханд л үйлчилдэг учир орлого гэж тоймгүй байдаг сурагтай. Тиймээс мань эр хууль хяналтынханд таван төгрөг атгуулаад хэдэн арван өмгөөлөгч мөнгөөр зодож аваад гэм зэмгүй өнгөрнө гэж гүйж яваа ч байж мэдэх юм.













