Хойд Солонгосоос Япон руу баллистик пуужин харвасан талаар Япон, БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Япон Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хойд Солонгосоос харвасан пуужин 500 км зайг туулж, Японы тэнгист унажээ.
Японы Батлан хамгаалахын сайдын хэлж байгаагаар Хойд Солонгосын сүүлийн хэдэн жилийн турш идэвхжүүлж байгаа цөмийн зэвсгийн туршилтын эсрэг байр суурьтай байгаа Японыг ийн өдөөн хатгаж байна гэсэн байна. Харин Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио “Хойд Солонгосын сүүлийн үед хийж байгаа зэвсгийн туршилт, тэр дундаа пуужин нь Японы бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэг, аюулгүй байдалд за.нал.хийлж байгаа учир зүгээр өнгөрүүлээд тэвчээд байж болохгүй” гэсэн албан ёсны мэдэгдэл хийжээ.













