“Apple” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өөрсдөө засах боломжтой. Ерөнхийдөө та “Apple”-ийн хэрэглэгч мөн л бол утас, компьютер болон бусад бүтээгдэхүүнийхээ эд анги, багаж хэрэгслийг шууд худалдан авах боломжтой болжээ.
Тэдний гаргаж буй энэхүү шинэ хөтөлбер нь ( тэр тусмаа Америкт) iphone 12. 13 болон тэр үеийн SE утсыг засахад ашиглах 200 гаруй эд анги, хэрэгслийг танд санал болгож байгаа ба энэ оны сүүл гэхэд ” Ай Мак ” компьютерийг засах гарын авлага хийгээд хэрэгтэй эд зуйлсийг багтаана гэж Apple-ийн зүгээс мэдэгджээ. Хэрвээ худалдан авах боломж байхгүй бол түрээслэх (7 хоногт 49$ ) зээл авах боломжтой аж.
Apple-ийн мэдээлснээр дэлхийн 200 гаруй оронд 2800 бие даасан засвар үйлчилгээ үзүүлэгч өөрийн эд ангиудыг ашиглах, засварлах мэдлэгтэй болгоно. Одоогийн байдлаар Self Service Repair хөтөлбөр нь зөвхөн АНУ-д нээлтээ хийх боловч “Аpple” компани 2022 он гэхэд бусад улс орнуудад уг хөтөлбөрийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

