• Latest
  • Trending
Мисс Бадамгэрэл: Эмэгтэй хүн ухаантай байхад авьяас, амжилт дагаад ирдэг

Мисс Бадамгэрэл: Эмэгтэй хүн ухаантай байхад авьяас, амжилт дагаад ирдэг

2020-09-14
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Мисс Бадамгэрэл: Эмэгтэй хүн ухаантай байхад авьяас, амжилт дагаад ирдэг

by admin
2020-09-14
in Онцлох мэдээ, УРЛАГ
0
Мисс Бадамгэрэл: Эмэгтэй хүн ухаантай байхад авьяас, амжилт дагаад ирдэг

Mиcc, тoп мoдель X.Бaдaмгэpэлтэй яpилцлaa.

Ta 2009 oны Moнгoлын миcc, 2014 oны Гoёл нaaдмын тoп мoделиap шaлгаpч бaйcaн. Зaгвapын тaйзнaa aлxax xvcэл, зopилгo тaнь бaгын мөpөөдөл бaйcaн yy?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Зaгвap өмcөгч, миcc бoлox зopилгo нaдaд aнxнaacaa бaйгaaгvй. Xapин нaдaд ямap aвьяac бaйгaa гэдгийг бoдoж, oлoн opoлдлoгo xийcнээc тyнaж vлдcэн нь ‘зaгвapын caлбap’ юм. Эзэмшcэн мэpгэжлээ өөpийн бoлгoж, opoйд нь гapax ёcтoйг oйлгocoн yчpaac зopилгынxoo төлөө тyyштaй тэмцcэн гэcэн vг. Тиймээc ч бycдыг шvvмжилж, зaaxынxaa opoнд өөpтөө aнxaapч, өөpийнxөө төлөө opoлдлoгoтoй, зvтгэлтэй явax нь aмжилтaд xvpгэдэг гэдгийг бycдaдaa зaхидaг. Өмнө нь зaгвap өндөp oxидyyдын caлбap бaйcaн бoл oдoo ямap чиглэл гэдгээc нь шaлтгaaлж өөpчлөгдcөн. Tyxaйлбaл, фoтo мoдель цэвэpxэн apьстaй, зөв төpxтэй бaйxaд л xaнгaлттaй. Xapин cypтaчилгaaны мoделиyд өөpийгөө илэpxийлэx чaдвapтaй, илтгэх yp чaдваpтaй бaйx нь чyxaл. Мэдээж тaйзны мoделийн xyвьд өндөp бaйx шaapдлaгыг нэн tvpvvнд тaвьдaг.

-Өөpтөө мөpдлөг бoлгoдoг зapчим тaнь юy вэ?

-Мэдээж төгс хүн гэж хаа ч үгүй, алдаа үргэлж байдаг. Гэхдээ хамгийн гол нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь чухал. Мөн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд бусдын өмнө илтгэл тавих нь цаашдаа хөгжүүлэхийг хүсдэг сонирхол юм. Энэ нь миний хувьд шинэлэг гэхээс илүү шаардлагатай зүйл болж хувирсан. Бусдад илтгэх сонирхол маань одоо сургагч багшийн түвшинд хүрсэн учраас зөвхөн Монгол гэлтгүй олон улсын хэмжээний багш дасгалжуулагч болох зорилготой. Өөрөөр хэлбэл, Хүний амьдралыг өөрчлөх хэмжээний дасгалжуулалт хийж, чиглүүлэг өгөхийг хэлж байгаа юм. Өмнө нь тайзан дээр гарч гоо сайхнаараа дамжуулан хүмүүст мэдрэмж таашаалыг өгдөг байсан бол одоо бусдын зүрх, тархинд хүрэх үгийг урладаг болж байгаа гэсэн үг.

-Эмэгтэйчүүд карьер хөөх хүсэлтэй хэдий ч гэрийн эзэгтэй, ээжийн үүргээ гүйцэтгэх болдог. Мэдээж амжилттай яваа хүмүүсийн хувьд гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг байх?

-Эмэгтэй хүн өсвөр нас, эх хүн гэсэн амьдралын хоёр мөчлөгтэй байдаг. Загварын салбарынхны хувьд хүүхэд төрүүлнэ гэдэг нь ихэнх зүйл зогсонги болж буйн дохио. Учир нь хүүхдэдээ анхаарах, гэр бүлдээ цаг гаргах гэх мэтчилэн арай өөр төрлийн шаардлагууд гарах учраас карьерь хөөх боломж бага. Хамгийн гол нь гэр бүл маань намайг дэмждэг учраас тэднийхээ тусламжтайгаар тэнхээтэй давж гарсан.

-Та Андра академиар дамжуулан олон залууст сэтгэл зүй болон гоо сайхны зөвлөгөө өгдөг. Тэгвэл залуу үеийнхэнтэй тулж ажилладаг багшийн хувьд тэдний давуу болон сул талыг анзаарав уу?

-Сүүлийн 11 жил Z үеийнхэнтэй ажиллалаа, тэд гайхалтай нээлттэй сэтгэдэг зан чанартай. Ямар нэгэн бартааг даваад гарах сэтгэл зүйн хүчтэй. Тэдний алган дээр дэлхий багтаж байгаа. Эдгээр залууст маш их ур чадвар бий. Үүний зэрэгцээ аюултай шийдвэрийг ч гаргах нь бий. Аливаад ухамсартай, ул суурьтай хандаж шийдвэл тэд дэлхийг ч эргүүлэх чадалтай. Угаас бэрхшээлийг даваад гарсны дараа маш жижигхэн зүйл байсныг анзаардаг. Тэгэхээр хамгийн гол нь алдаанаасаа суралцаад сөрж чадвал амжилт дагуулах бүрэн боломжтой. Хүүхдүүд урдаа тулгарсан жижиг бэрхшээлийг хэтэрхий том гэж эндүүрснээс болж ахиц дэвшил гаргахгүй цаг хугацааг алддаг. Энэ дэлхийн долоон тэрбум хүний хэдэн сая нь танаас хүнд нөхцөлд амьдарч байгааг бодоод үзээрэй. Тэгэхээр байгаадаа талархаж, илүү ихийг хийж бүтээе гэсэн зорилготой байх хэрэгтэй.

-Хүний гоо сайхныг зөвхөн гадаад төрхөөр бус дотоод мөн чанараар тодорхойлдог болов уу?

-Загвар өмсөгч, мисс бэлдэх бол дараагийн шатны ойлголт буюу тухайн хүүхэд сонголтыг нь чиглүүлж өгдөг. Харин нийгэмд сайн боловсон хүчин, зөв монгол иргэнийг бий болгох нь манай академийн гол алсын хараа юм. Дотоод зүрх сэтгэлээ гоё сайхан болгосон хүн угаас гаднаасаа ч сайхан болно шүү дээ. Тиймээс дотоод зүрх сэтгэлийг өөрчлөх нь илүү чухал гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, тархи, зүрхэнд хүрч үйлчилсний дараа гадаад хэлбэрийг өөрчлөхөд асуудал биш болж хувирдаг юм. Ерөөс хүнийг амжилтад хөтөлдөг хамгаас чухал зүйл бол хандлага. Авьяасыг хөгжүүлж болдог, ур чадварыг эзэмшүүлдэг. Миний хувьд одо зан чанараа төлөвшүүлж, хандлагаа бүх талаар нь эерэг болгоход анхаарч байгаа. Хүн хүсэх л юм бол чадварыг маш богино хугацаанд хөгжүүлж болдог. Гол нь хүмүүс хандлага дээрээ л анхаарах хэрэгтэй. Хандлагыг соёл, харилцаа, ёс зүй гээд олон зүйл дагаж байдаг. Та өөрөө эерэг хандлагатай бол ёс зүйгүй үйлдэл хийхгүй гэсэн үг.

-Хувь хүнийг амжилтад хүргэдэг хамгийн том шалгуур нь хандлага гэв үү?

-Хандлагыг үйлдэл болгохгүй л бол мянга ярьж, сонсоод нэмэргүй. Хандлага өөрөө үйлдэлд уриалж, үйлдэл нь амжилтад хөтөлдөг. Өөрийгөө өөрчилсөн цагаас эхлээд бид маш их аз жаргалыг бусдад түгээж байдаг. Нэг иргэн хөгжиж байж гэр бүл хөгждөг, гэр бүл амар амгалан байвал улс тайван байна. Тэгэхээр иргэний хөгжлөөс гэр бүлийн хөгжил, гэр бүлийн хөгжлөөс улсын орны ирээдүй харагдана. Би шавь нартаа ‘Өөрийгөө монголоор битгий төсөөл’ гэж байнга захидаг. Дэлхий гэдэг нэгэн айлын долоон тэрбум хүний нэг гэж өргөнөөр харж чадвал хүнд хүрэхгүй оргил, чадахгүй амжилт гэж байхгүй. Тэгэхээр харах өнцгөө тэлж, бодож болох хамгийн томоор, хүрч болох хамгийн холд хүрэхийг зорих ёстой. Хүн хүсч, хичээх л юм бол амжилт, карьерь гэдэг зүйл эргээд олдохдоо маш хурдан. Амжилт, албан тушаалыг резинэн бөмбөлгөөр төсөөлж болно. Харин резинэн бөмбөлгийг унагахад эргээд ойгоод ирдэг зүйл гэж л ойлгох хэрэгтэй. Харин шилэн бөмбөлгийг газар унагавал эргээд хэзээ ч өмнөх шигээ эвлэхгүй сорвитой үлдэнэ. Гэр бүл яг үүн шиг ойлголт юм. Энэ хоёрын хамгийн үнэ цэнэтэйгээ хамгаалж бид амжилт руу тэмүүлэх ёстой. Амжилт гэдэг бол баян тарган, гоё машинтай, том захирлыг хэлэхгүй шүү дээ. Амжилт гэдэг бол хэр олон хүний амьдралыг өөрчлөхөд нөлөөлж чадсанаар илэрхийлэгддэг гэж боддог.

Нөхөр тань ‘The Voice of Mongolia’ шоунд ороход мэдээж сэтгэл догдлон харж байсан болов уу?

Хүн ер нь хамгийн сайн чаддаг зүйлээ хийхдээ л аз жаргалыг мэдэрдэг. Манай нөхөр өөрөө дуучин биш, эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ дуулах нь түүний унаган авьяас учраас би биширдэг. Энэ авьяасаараа аз жаргалыг мэдэрч, амьдралыг өөр өнгөөр будаж байгаа юм. Шоуны үеэр нөхөр маань гэр бүлдээ маш их баяр баяслыг авчирч байсан. Би нөхрийнхөө дуртай зүйл, сонирхлыг дэмжихийг хүсдэг, цаашид ч дэмжсээр байх болно. Шаардлагатай гэвэл бууг нь цэнэглээд ард нь байж байх чадал надад байгаа. Миний бодлоор эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлахдаа мөхөөлгөхгүй, бөхийлгөхгүй зорилго, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, урам өгч чаддаг байвал жинхэнэ эр хүн. Эхнэр тань сайн найз, хамтран ажиллагч, бүх зүйлээ хуваалцагч байх ёстой. Тэгэхээр эмэгтэй хүнийг аз жаргалтай болгодог зүйлийг нь хүлээн зөвшөөрч байж гэр бүл өөрөө бат тогтоно. Эхнэр хүн дандаа нөхрийн ард нуугдах ёсгүй. Хайрыг өмчлөхгүй эр хүнийг л би ‘жинхэнэ нөхөр’ гэж боддог. Хайрыг өмчлөх л юм бол эхнэрээ алтан торонд хийсэн бялзуухай болгосноос өөрцгүй.

Та кинонд дүр бүтээж байв уу?

Би 3-4 кинонд оролцож байсан. Түүнийгээ кинонд тоглосон гэж хэлэхгүй. Кинонд тоглох гэдэг чинь өөрөө бүхэл бүтэн дүрийг амилуулна гэсэн үг юм билээ. Надад ихэвчлэн орчин үеийн киноны санал ирдэг учраас миний хүссэнд арай нийцэхгүй байгаа юм. Би түүхэн киноны эмэгтэйн дүрд оролцож үзэхийг хүсдэг. Энэ нь миний хувьд үр хүүхдүүддээ гайхуулж, үлгэр жишээ болоход тод жишээ болно.

-Таны хувьд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?

-Би хүүгээсээ хэлсэндээ хүрдэг байхыг шаарддаг, мөн зөв үлгэрлэхийг хичээдэг. Хамгийн гол нь хүүхэд тань юу хүсээд байгааг анхаарч сонсож, ярилцах шаардлагатай. Хэрэв хүүхдээрээ хүсээгүй зүйлийг нь хийлгэвэл эргээд сэтгэл зүйн дарамт болох эрсдэлтэй. Иймээс аль болох хүүгээ сонсож, ярилцахыг эрхэмлэдэг. Манай гэр бүлийн хувьд аливаа асуудлыг ярилцсаны үндсэнд шийддэг. Бид хоёр нийлж байгаад сул үггүй, цэгцтэй, энгийнээр ярилцаж аливаа учрыг хүүдээ ойлгуулахыг эрмэлздэг юм.

Бусдад тусалснаар хүн өөртөө сэтгэлийн аз жаргалыг бий болгодог. Таны хувьд үүнийг юу гэж боддог вэ?

Хүнийг өнгөрснөөр нь дүгнэх биш, ирээдүйд юу хийж чадах вэ гэдгээр нь харж, харьцах хэрэгтэй. Андра академийн хувьд нийгмийн хариуцлагын үүднээс тусгай сургуулийн хүүхдүүдийг сургалтандаа үнэгүй хамруулах, хүүхдийг ивээх сангуудтай хамтарч ажиллаж өөрсдийнхөө дуу хоолойгоор дамжуулаад бусдад урам зориг, үлгэрлэлийг өгдөг. Яг одоогоор хүүхдийг ивээх сантай хамтарсан ажлууд маань эхэлчихсэн явж байгаа. Заавал бусдад зарлаж мэдээлснээр тэр сайн үйлс болдоггүй. Хэн нэгний төлөө л хийж байгаа бол энэ нь том жижиг хамаагүй.

-Эмэгтэй хүний мөн чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Ер нь эмэгтэй хүн ухаантай байхад гоо сайхан, авьяас ур чадвар дагаад ирдэг. Ухаалаг эмэгтэй ар гэр, ажил албаа амжилттай авч явдаг болов уу. Гэхдээ бусад эмэгтэйг ухаангүй гэж байгаа юм биш. Хүн ар гэрээ яаж авч явах нь тухайн хүний л шийдвэр, хувь хүний асуудал шүү дээ. Бид нар бусдын шийдвэрийг няцаах эрхгүй. Тйимээс өөр дээрээ л анхаарах нь чухал. Би өөрөө ухаантай байвал ар гэр, ажил амьдрал маань зөв голдиролдоо хөгжинө гэж боддог.

П.САЙНЖАРГАЛ

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.