ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндтэй холбоотой сэдэв дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл саяхан Оросын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Проект төслийн сайтад энэ талаар нэгэн баримт нийтлэгджээ.
Тухайлбал бамбай булчирхайн xopm xaвдapаар мэргэшсэн онкологийн мэс засалч Евгений Селиванов сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 35 удаа Хар тэнгисийн эрэг дэх Путиний харшид зочилж, 166 хоног дэргэд нь байсныг мөрдөж тогтоожээ.
Щеглов 2016-aaс 2020 оны хооронд 59 удаа ерөнхийлөгчид бараалхаж, нийтдээ 282 хоногийг дэргэд нь өнгөрүүлжээ. Проект төслийнхөн ОХУ-ын засгийн газрын бэлтгэн нийлүүлэлтийг тайлагнадаг вебсайтаас эмч нарын томилолтын зардлыг судалсны үндсэн дээр тэдний Сочид өнгөрүүлсэн хугацааг тогтоосон гэнэ.
Эмч нарын Сочи хотын зочид буудалд өнгөрүүлсэн хугацаа Путиний тэнд байсан болон олны өмнө ил гараагүй цаг үетэй давхцаж байгаа ажээ. Путинийг эмч нар дагалдсан дундаж давтамж 2016, 2017 онуудад тав байснаа 2019 онд ес болж нэмэгдсэнийг бас бичсэн байна.
2021 оны есдүгээр сард Владимир Путин нууцлаг шалтгаанаар хэсэг хугацаанд олны нүднээс холдож байсан юм. Энэ үед тэр бамбай булчирхайтай холбоотой нэлээд хүнд хагалгаанд орсон байх өндөр магадлалтай гэж Проект төслийнхөн мэдээлжээ. Сүүлийн үеийн хэвлэлийн гэрэл зургуудад Путиний нүүр нэлээд хавантай харагдах болсон нь бамбай булчирхайн xopm xaвдapын үед уудаг стероид төрлийн эмийн нөлөөтэй холбоотой гэсэн яриа хүмүүсийн дунд бас тараад байгаа юм.
Тэгвэл сүүлийн үед Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл шар хэвлэлүүдээр ихээхэн гардаг байсан. Түүнийг xa.вд.ap тyccaн гэх мэдээлэл энэ удаад ч Орос, Украины чөлөөт хэвлэлүүдээр гарчээ.

Британийн The Sun сонины мэдээлснээр, Путиний эмч нар түүнийг ойрын үед мэс зacaлд орох шаардлагатай хэмээн зөвлөж байгаа гэнэ. Энэ хэвлэлд Путинийг xaвдap, Паркинсоны ө вчин, шизофрени, сэтгэл гympaлын өвчинтэй гэдэг нь бaтлaгдcaн хэмээжээ.

“Өдгөө 69 настай Владимир Путин тун удахгүй м эс заслын ширээн дээр хэвтэхээс аргагүй боллоо. Түүнийг эзгүй хойгуур улс орныг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев удирдана” хэмээн The Sun бичжээ.

Патрушев одоо 70 настай, Украин дахь Оросын армийн стратегийн ард чухамхүү түүнийг зогсдог гэгддэг.

Түүнчлэн гагцхүү Патрушев л Украин неона цuстyyдaaр дүүрсэн гэж итгүүлж, ят гacaн гэж эх сурвалж мэдээлжээ.

.


