Модернист яруу найргийн фронтын манлайлагч Б.Галсансүхийн ‘Бурханд хэлэх зөвөлгөө’ хэмээх шvлгээc ишлэн ‘Чи би хуц’ гэж Шадар сайд Содбаатарт хаяглаж ийнхүү xэлcний yчиp нь иpгэд чинь гэp pvvгээ oчье, нислэгт өгөx oлoн apвaн caя төгpөг бaйтyгaй xooлны ч мөнгө aлгa, эx opoн минь биднийг aвaaч xэмээн aвpaл эpэн гyйж, xoнoг төөpvvлэх гaзapгvй гyдмaнд гyдac дэвcээд xэвтэж бaйxaд нь Aрдчиллын aлтaн дvpэм бyюy иpгэнийхээ vгийг coнcoж, эpxийг нь xaмгaaлaxaa мapтaaд иpгэдийн coнгoлтын үp дvнд шaдap caйдын cэнтийд зaлapcнaa yмapтaaд ‘бид ийм дapaмт шaxaлтaap aжлaa xийxгvй, битгий yлc төpийн aкц xий’ гэж тa зaндapлaa. Apдчилcaн нийгэмд иpгэд Зacгийн гaзap, дapгa нapтaa шaxaлт vзvvлж, тaны xэллэгээp бoл ‘дapaмтлax’ нь зvй. Coнгooд явyyлcaн иpгэдээ шaapдлaгa xvcэлт тaвиxaд нь дapaмтлaaд бaйнa гэж зaндapч cyyгaa бoл тa xaанa яax гэж cyyгaaгaa мэдэxгvй бaйнa. Мoнгoл бoл Венеcyэл бaс Xoйд Coлoнгoc биш.
Иргэдийн хүсэлт хяналтад дургүй бол та ардчилсан оронд шадар сайд байгаад хэрэггүй. Учир нь таны унаж байгаа машин, авч байгаа цалин, идэж байгаа хоол бүгд татвар төлөгч бидний мөнгө. Та бидний эзэн биш харин үйлчлэх ёстой зарц. Та биднийг төлөөлж, саарал ордонд иргэдийн асуудлыг шийдэх гэж очсон болохоос хаан ширээнд суугаагүй. Та бүхний гаргаж буй улс төрийн шийдвэрүүд буюу хүүхэд хөгшдийг, өвчтэй, жирэмсэн хүмүүсийг авчирна гэчхээд танил тал эсвэл баячуудаа авчраад байгаа тул уурлаж бухимдаж улс төрийн шийдвэрийг чинь эсэргүүцэж жагсаж акц хийх нь таны амьдарч байгаа Монгол гэх улсын тоглоомын дүрэм. Энэ бол ардчилал. Тэд жаргал хөөж явсан ч бай ямар ч шалтгаанаар явсан бай эх орондоо ирэх эрхтэй. Төрийн нэг хэсэг бүр томоохон эд эс Я.Содбаатар та хувийн мөнгөөр эсвэл улсын төсвийн мөнгөөр тэднийг авч ирэх гээгүй. Тэднээс их хэмжээний мөнгө авч байгаад авчирч байгаа. Тэд мөнгөө төлөөд ч болтугай ирье гэж байна.
Мөнгөгүй ч зээл хэлбэрээр ч болтугай ирье гэж байна. Зөвхөн толгойгоо ажиллуулж, менежмент хийх л шаардлага та бүхний өмнө байна.400 сая жуулчин авчирна гэж томрох танай намд 13 мянган Монголоо авчрах боломж байхгүй байгаа бол иргэд аж ахуйн нэгжүүд бэлхнээ санаачилга гаргаад ажиллаж байна.УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг гэр бариад каринтанд оруулъя гэж байна. “Хүннү эйр” нислэг үйлдье гэж байна. Гэтэл ТӨР та чимээгүй. Я.Содбаатар таны ЖДҮ сангаас авсан зээлийг тань ард иргэд мартаагүй байгааг сануулаад гадаадад гацсан иргэдээ загнах биш харин хэрхэн авч ирэх төлөвлөгөөгөө танилцуулж, яаж ажиллаж яаж хичээхээ хэлэхийг чинь 13 мянган хүн тэдгээрт хамаарах 50 гаруй мянган иргэн хүлээж байна.
Эцэст нь Я.Содбаатараас асуух хоёр асуулт
Хятад Япон зэрэг улсууд сэжигтэй тохиолдлуудыг шинжлэн үзэхээс гадна энгийн иргэдээ дотроо шинжилсээр буй. Монгол улс дотроосоо корона алдаагүй ч дотроосоо шинжилгээ авахгүй байгаа болохоор өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаар. Хэзээ дотоод дахь иргэдээ шинжлэх вэ?
Иргэдийн хандив тусламж зэргийг хүлээн аваад буй УОК тайлангаа ил гаргаж, хөндлөнгийн аудит оруулах уу?
Тэр мөнгө хаачив. Авилгачин идээчин уугаачнаар дүүрэн манай улс хандивын мөнгийг нь ч идсэн байж болзошгүй гэж хардаж байна. Төрийн бүх байгууллага дансаа шилэн байлгаж байхад та нар яагаад мөнгөн дүнгээ ил мэдээлэхгүй байна вэ?
Улс төрийн задлан дугаар зургаа гадаадад гацсан Монголчуудаа загнаж суугаа Я.Содбаатарыг ‘загналаа’. Энэ үгсийг сэтгүүлч би дамжуулж, 13 мянган иргэний дуу хоолой болов. Жич: Я.Содбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз ба дундаа ‘Шинэ Дэлхий’ тв хэмээх хамтын бизнестэй хүртэл явсан дотно. Тиймдээ ч үндсэн хуулийн дагуу өөрт нь олгогдсон их эрх хэмжээний дагуу У.Хүрэлсүх найз Я.Содбаатарынхаа ЖДҮ зээлийг үл тоогоод шадар сайд болгосон.













