“Цусны цагаан эсийн хорт хавдар”-аар өвдсөн зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав монголчуудаасаа тусламж хүсэж, Сүхбаатарын талбай дээр хандив цуглуулж байна.
Б.Тэмүүлэн хүү 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн Цу сны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч хо рт ха вдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ.

Хагалгааг Монголд хийх боломжгүй бөгөөд Турк улсад 520 сая төгрөгөөр м эс за салд орох боломжтой байгаа юм. Хагалгаанд орохын тулд хүүгийн эгч, дүү болох өхөөрдөм жаахан охид до нор болохоор бэлдэж байна. Н.Батзулын гэр бүл бүхий л хөрөнгөө зарж, найз нөхөд, хамаатнаасаа тусламж авсан ч 100 орчим сая төгрөг цуглуулсан байжээ.

Аргагүйн эрхэнд эцсийн найдвар тээн, элэг нэгт ард түмнээсээ хандив хүсэж, талбай дээр зогсох болсон юм. Тэдэнд нэг өдрийн хугацаанд 400 сая төгрөг цуглажээ. “Эмнэлэгт байгаа хүү дээрээ нүүр бардам очиж чадахаар боллоо” хэмээн итгэл, хайр дүүрэн харцаар инээмсэглэх эгэл жирийн аавын халуун дулаан яриаг хүргэе.
Та бүхнийг ирээдүй болсон бяцхан хүүд амьдрал бэлэглэн, нэгэн гэр бүлийн амьдралд гэрэл нэмж, хандивын гараа сунгахыг хүсэж байна.
Хандивын данс: Хаан банк – 5845426180 (Н.Батзул)













