– Хөгшөөн! Гаражийн гэрчилгээ өгч байгаа юм байна, ядаж гаражаа гэрчилгээг нь чиний нэр дээр гаргуулдаг ч юм бил үү гэж бодоод байна?!
– Хөөх, би чинь амьдралдаа анх удаа үл хөдлөх хөрөнгөтэй болох нь байна шүү дээ! Баярлалаа! .. гэж марзаганах ханьтайдаа бурханд талархъя!
Манай гэрийн байр, зуслан, машин… хөдлөх болон үл хөдлөх бүх хөрөнгө миний нэр дээр, харин мөнхөд үл хөдлөх, үүрд дуурсагдах
Ханхонгор Nandin Baatarkhuyag Berkh Baatarkhuyag хийгээд ном бүтээлүүд нь түүний минь нэр дээр… Бас энэ гэр бүл бүхэлдээ түүний нэр дээр!
Нас ахихад байр, зуслан, номын сангуудаа, номын эрхүүдээ, бюстны цуглуулгаа, бас жижиг номын цуглуулгаа, ганц нэгхэн ээмэг зүүлтээ хүүхдүүддээ тараагаад хоюулхнаа үлдэнэ, тэгээд зөвхөн зөв явсан нэрээ үлдээгээд л явцгаана даа Авиан Баатархуяг бидэн хоёр… Амьдрал ийм л юм!
Булаалдах хөрөнгөгүй ч хуваалцах хайр, бүтээл, дурсамжтай амьдрал хамгийн сайхан!
.
.
.
.
.
.














