“Алтан Дорнод Монгол” ХХК-ний Ерөнхий захирал Т.Ганболд нь эхнэр Х.Янжингаажидтай 2017 онд бүртгүүлсэн гэрлэлтээ УБЕГ-аас устгуулсан асуудал олны анхаарлын төвд байгаа билээ.
УБЕГ-аас “Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр манай байгууллагад го мдол гаргасан. Ингэхдээ “Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн. Энэ го мдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг x.v.ч.u.н.r.vй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, x.v.ч.u.н. төгөлдөр биш гэж үзсэн” гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг x.v.ч.u.н.r.vй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг x.v.ч.u.н.r.vй болгож шийдвэрлэжээ.

