“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтойгоос гадна хүүхний тэнгэртэй эр гэдэг билээ. Түүний экс гэргийг А.Янжингаажид гэдэг бөгөөд дээдсийн хүрээнийхний хүүхдүүдийг асардаг нэлээд өндөр өртөгтэй өдөр өнжүүлэх төвийг ажиллуулдаг нэгэн.
Тэрбээр аль хэдийн дөрвөн хүүхдийн ээж болж “Алдарт эх” болсон ч сайхан харагдаж чаддаг гэж хавь ойрынхон шагших юм билээ. Тэгвэл Т.Ганболд хааяахан чанартай хүлээн авалтанд ирэхдээ үзэсгэлэнт гэргийгээ дагуулан очиж олны нүдийг ихэд хужирладаг байсныг баячууд ам уралдан ярвдаг цаг саяхан.

Хамар” гэх хочит Т.Ганболд “Монголын хамгийн их өртэй хүн” гэгдэх урт тодотголыг урдаа ч залгаад амжсан дуулианы эзэн. Түүний ажил, амьдрал үргэлж олны хараанд байдаг гэнэ. Тухайлбал, Түүний “Алтан дорнод Монгол” компани байгуулсан цагаасаа л эхлээд багагүй саад, олны хэл аманд нэлээд өртсөн.Түүнийг Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийн төрсөн эгч С.Маналдуламын хүү болохоор ахынхаа дэмжлэгтэйгээр Монголын бизнесийн салбарт өөрийн гэсэн байр сууриа хурдан гэгчийн эзэгнээд авсан ч гэж ярьдаг юм билээ.

Ийнхүү Монголын хөрөнгө чинээтэй, цуутай гэр бүлийн тоонд багтаж явсан эл хос нэг л өглөө туурга тусгаарласныг ард түмэн мэднэ. Тэгвэл Т.Ганболдын экс эхнэр А.Янжингаажид цагтаа ханилж явсан нөхрийнхөө үнэн царайг фэйсбүүкээр илчилсэн байдаг.Үүний дараа Т.Ганболд түүнийг 3aнaж зvxcэн утга бүхий жиргээ оруулсан юм.
Тодруулбал, тэрбээр “хүний хувийн амьдралд үнэлэлт дүгнэлт хий мууххай шүү. Би 35-тай нийлэхдээ 24-тэй охиноос нэг долларын ч зээл, хөрөнгө оруулалт авч байгаагүй.Мөн надад бизнес зааж хамтарч босгосон нэг ширхэг тоосгой ч байхгүй шү. Сүртэй уран зохиол бичиж, найруулж байгаа сэтгүүүч, өмгөөлч та хүний эргэж буцах гүүрийг шатааж байна шүү” хэмээн бичсэн юм. Эндээс үзвэл, Т.Ганболд гэж хүнд дөрвөн хүүхэд нь ямар ч үнэ цэнэгүй бололтой.

Дээр нь дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн эмэгтэй хүнд ямар ч үнэ хүндгүй байсан юм байна. Үүнээс гадна тэр өөрөө л ажиллаж амьдарч байсан юм байна.Түүний ажил амьдралын зам ганцхан өөрийнх нь хүч болохоор эхнэрийнх нь ямар ч дэм байгаагүй юм байна гэж ойлгогдохоор бичиж гэж цахим орчныхон Т.ганболдыг шүүмжилсэн юм.
Тэгвэл Т.ганболд өнөөдөр ийм пост орууллаа.тэрбээр “НАДАД ДИЙЛЭХ, ЭКСЭЭ ТА БҮХНЭЭР ЗҮХҮҮЛЭХ ХҮСЭЛ АЛГА. БИ СУУ ХҮН БАЙЖ. САЙН ХҮНИЙГ СОНГООД ЯВЖ. ОДОО БОЛЛОО. ӨНӨӨДӨР 13 НАСТАЙ ОХИН МААНЬ ХИЧЭЭЛДЭЭ ЯВСАНГҮЙ. ХҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛЫГ БУШ НИЙГМИЙН АМЬДРАЛАА ШҮҮЦГЭЭ.УЛС ОРОНД ЧИНЬ МАШ ИХ БОЛОХГҮЙ АСУУДАЛ БАЙНА” гэсэн юм.

Эндээс үзвэл, Т.Ганболд гэж хамраа сөхөж явснаа бага ч гэсэн ойлгосон дүр эсгэж, экс эхнэрийнхээ өмнө болоод цахим хэрэглэгчдийн дунд бууж өгсөн дүр эсгэсэн нь харагдана.Үнэхээр жүжигчин хүн юм, тэр…













