Өнгөрсөн оны 4-р сарын 9 ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг олон улсын стандартад нийцсэн 250 ортой жишиг тодотголтойгоор дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх x.v.ч.u.н. чадалтай үүдээ нээлээ хэмээн сүржин нээлт хийж байсан.
Гэвч жишиг эмнэлэгийн өнөөдрийн дүр зураг ийм байдалтай байна. Оройн 21:30 цагийн байдлаар ханиад, хатгаа болон бусад өвчлөлөөр хүүхдээ үзүүлэхээр оочерлох эцэг, эхчүүдийн урт дараалал үүсчээ. Гэвч тасгийн эрхлэгч Э нь өрөөндөө co.rmyy байдалтай байж байна.

Бидэнд ирсэн иргэний гомдол мэдээллээр жижүүр эмч, сувилагч хоёр нь өндөр ачаалалтай, шуурхай үзлэг хийж амжихгүй байхад тасгийн эрхлэгч нь өрөөндөө хүн цуглуулж co.rmy yрч байна хэмээн иргэд бухи мдлаа.

Олон улсын стандартад нийцсэн онцгой барилга байгаад ч дотор нь ажиллаж байгаа ажилтнууд ийм байдлаар байвал “жишиг” тодотгол тус эмнэлэгт тохирохгүйг энэ мэт жишээ харуулж байна.













