119 настай дэлхийн хамгийн өндөр настан өөд болжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн, Японы иргэн Кейн Танака 119 насандаа өөд болсон тухай Киодо агентлаг мэдээллээ. Кейн Танака 1903 онд Японы Фукуока хотод есөн хүүхдийн долоо дахь нь болон төрж, 19 настайдаа гэрлэн гоймонгийн дэлгүүр ажиллуулдаг байжээ.

2019 онд буюу Танакаг 116 настай байхад Гиннесийн хорооноос дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодруулж байв. Одоогийн байдлаар бүх цаг үеийн хамгийн өндөр насалсан хүний рекордыг 122 насалсан Францын иргэн Жанна Луиза Калмент (1875-1997) эзэмшдэг.

Гиннесийн номд бичсэнээр Танака шоколад, хийжүүлсэн ундаанд дуртай бөгөөд өглөө бүр 6 цагт босож, тооны оньсого тайлах дуртай байжээ.

Latest articles

Related articles

spot_img