Үргэлж бусдыг баярлуулж, бусдад үлгэр дуурайл болж, олны хайр нүндэтгэлийг хүлээсэн хос болсон МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа, түүний нөхөр “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа нар билээ.
Тус хосууд нь өдгөө хоёр хүүхдийн аав ээж болсон бөгөөд 5 жилийнхээ ойн дээр анхны хүүхдээ 10 жилийнхээ ойн дээр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч байсан гэдэг. Хосууд маань ээж аавыгаа үргэлж баярлуулдаг бөгөөд сүүлд Одзаяа хадам аав, ээждээ сюрприз барин машин бэлэглэсэн билээ. Энэ талаараа тэрээр “Хайртай хадам аав ээждээ сюрприз барих гээд гадаа нь хүлээж байнаа 2 Заяа нь OMG яаж баярлах болоо гэхээс бүр догдлоод байнаа. Боломж нь л олдвол хайртай аав ээжийгээ их бага гэлтгүй баярлуулж байгаарай найзууд минь” гэжээ.

Мөн Одзаяагын хувьд ээжийн ачлалт охин бөгөөд ээж нь үнэхээр үзэсгэлэнтэй аж. Тэрээр ээжийнхээ талаар Миний үзэсгэлэнт ээжийг хар даа. Залууд нь алаг нүдэн Баяраа, Жанет Жексон гэдэг байсан гээд л ангийнх нь бүсгүйчүүд намайг бага байхад ярьж өгдөг байж билээ. Одоо ч хэвээрээ. Урт насалж, үргэлж дэргэд минь байгаарай ээж минь хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Мөн тэрээр ээжийнхээ шийдвэрийг үргэлж сонсдог ба яагаад сонсдог вэ гэхээр эгч бид хоёрын төлөө амьдралаа золиосолж хойд эцгийн бараа харуулалгүйгээр хоёр охиноо мундаг хүмүүжүүлж өсөгсөн учраас ээжийнхээ үзэл бодлыг их сонсдог. Хайpт аав минь намайг 2xон настай байxад онгоцны ослооp өөд болсон юм. Тэp цагаас xойш ээж минь эгч бид 2-ыг xойд эцгийн баpаа xаpуулалгүй, xүнээс дутааxгүй дэндүү танxил өсгөсөн. Эгч минь 2 дээд суpгууль төгссөн, магистpын зэpэгтэй.

Намайг ч мөн багаас минь оpос цэцэpлэг суpгуульд суpгаж, xүссэн дээд суpгуульд минь суpгасан Амьд буpxан ээжийгээ энд шүтэж явдагаа xэлмээp байна.
Анх би Заяатай танилцаж байхдаа би чамд нэг л юм хэлье би ээжээсээ тусдаа гарахгүй ээ би ээжтэйгээ л хамт амьдарна, надтай хамт амьдаръя гэвэл ээжтэй минь хамт амьдар гэж хэлж байсан. Тэгэхэд л манай хүн зөвшөөрөөд ээжтэй минь хамт бид 3 амьдарсан.

Ээж минь Заяаг хүндэлж ямар сайн хүү вэ гэдэг. Заяа ч ээжийг минь өөрийн ээж шиг хайрладаг. Заяагын ээжийг минь хайрласан хайр ээж минь Заяаг хүндэлдэг хүндлэлийг хараад энэ бол миний сонгох ёстой хүн юм байна гэдгийг ойлгосон. Ээжийгээ, хадам ээжийгээ яаж хайрлаж хүндлэнэ тэр хэвээрээ чамайг хайрладаг юм шүү хэмээжээ. Мөн тэрээр ээжийнхэ хүссэн бүхнийг авч өгөх чадалтай бүсгүй болно доо гэж мөрөөддөг охин байлаа. Түүндээ бага багаар хүрэхийг хичэж явна даа. Дэлхийгээс том хайртай шүү ээжээ.












