www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Туул голоос ус татаж Улаанбаатарт усан замын тээврийг хөгжүүлнэ гэв

admin by admin
2022-04-22
in НИЙСЛЭЛ
0
Туул голоос ус татаж Улаанбаатарт усан замын тээврийг хөгжүүлнэ гэв
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“НИЙСЛЭЛД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ 153 КМ БАЙДГААС 92,7 КМ НЬ 30 ЖИЛЭЭС ДЭЭШ НАСЖИЛТТАЙ БОЛСОН”

Эх дэлхийн өдрийг тохиолдуулан нийслэлийн усны салбарын тулгамдсан асуудлыг холбогдох талуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид баримтлах бодлого, системтэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цогц үйл ажиллагааг тодорхойлох зорилго бүхий “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл 2022” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Нийслэлийн Ерөнхий Архитетор Н.Нацагдорж УБ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ус хангамж, инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөлтийг танилцуулахдаа Туул гол дагуух төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн томоохон хотуудын жишгээр Туул голоос сувагчлаад нийт 57 км-ээс хотын урд хэсэгт 11 км сувагчлах төслийг хийж байна. Ийнхүү тогтмол урсацтай болохоор усан зам, моторт завины тээврийг хөгжүүлэх боломжтойгоос гадна, усан буудлыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын барилгажсан хэсэгт агаарт өгөх чийгшлийг нэмэгдүүлэх давуу талтай. Хуурайшихын хэрээр орох хур тунадасны хэмжээ ч багасдаг, өвөл ч багасах үзэгдэл гарах болсон.

Нийслэлд 229 булаг, 38 нуур, 19 рашаан бий. Нуур, цөөрөм гэх мэтээр чийгшил өгөх байгууламжуудыг нэмэх шаардлагатай байна.

Мөн хотын үерийн ус зайлуулах шугамууд маш их муудсан. Ус зайлуулах шугам 153 км байдгаас 30 жилээс дээш насжилттай 92,7 км шугам байгаа буюу тэдгээр нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бороо орохоор л зам, талбайд ус их хэмжээгээр бий болдгийг бүгд мэднэ. Тиймээс засаж янзлах, шинээр байгуулах ажлуудыг шат дараатай хийнэ. 2040 он гэхэд 270 км үер далангийн шугам барина, зам талбайгаас борооны ус зайлуулах 464 км шугам, хөрсний ус зайлуулах 82 км шугам байгуулахаар төлөвлөөд байна.” гэлээ.

Post Views: 1,335
Previous Post

‘Хар Сарнай’-гийн С.Амарааг бусдын эд хөрөнгө дээрэмдсэн гэв

Next Post

Сахал Д.Эрдэнэбилэгийг хориод нэг ч хоноогүй байхад өрөө төлье гэж ХХБ мэдэгджээ

Next Post
Caxaл Д.Эрдэнэбилэгийг нэг сар цагдан хорихоор боллоо

Сахал Д.Эрдэнэбилэгийг хориод нэг ч хоноогүй байхад өрөө төлье гэж ХХБ мэдэгджээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.