Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Одончимэг ханийнхаа тухай ийн ярьжээ. Тэрээр “Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд, олны хэл дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав.
Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг шүү дээ. Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар ч хор хох ирол учруулаагүй биз дээ.
Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Энэ мөн тэнэг хүүхэн юмаа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй.
Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой боллоо. Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй.
Ер нь тийм санаа бодлоор Бархүүг сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гар үймүүлэх болно.
Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс хүндэтгэхгүй буруутгаж, дайрсанд гайхдаг юм” гэжээ.


