• Latest
  • Trending
Ч.Ундрам : ЕБС-ийн 10 хувийг  Кембрижийн  хөтөлбөртэй  болгоно  гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно

Ч.Ундрам : ЕБС-ийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно

2020-09-04
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ч.Ундрам : ЕБС-ийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно

by admin
2020-09-04
in УИХ
0
Ч.Ундрам : ЕБС-ийн 10 хувийг  Кембрижийн  хөтөлбөртэй  болгоно  гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно

Бидний  урилга,  санаачилгыг  хүлээн авч “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам зэрэг төрийн байгууллага; Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургууль; Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна. Цаг заваа гарган хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавьж буй Та бүхэнд талархал илэрхийлье.

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган эхэллээ

            Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өндөрлөсөн. Энэхүү чуулганы үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд боловсролын салбарт ирэх жилүүдэд баримтлах бодлогын асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж, улмаар уг яриа нийтийн хэлэлцүүлэг болон өргөжиж байна.

Гэхдээ энэ нь дурдсан асуудал зөвхөн энэ ээлжит бус чуулганаас үүдэн эхэлсэн гэсэн үг хараахан биш юм. Боловсролын хөтөлбөрийн асуудал бол Монголын нийгмийн сүүлийн 30 жилийн ярианы сэдэв, нэгдсэн шийдэлд хүрч хөгжүүлэх учиртай суурь асуудал юм. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашиг хөндөгддөг өргөн хүрээтэй уг ойлголтыг судалгаанд суурилж, басхүү зоримог авч хэлэлцэх шаардлагатай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын баримт бичигт “Иргэн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж, бүх шатны боловсролын залгамж холбоог хангаж, сургалт, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлсэн байна” гэж тус тус заасан байдаг. Энэ бол тэгш эрх, тэгш хүртээмж, ижил гарааны тухай үндсэн ойлголт.

Бид Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зарчимд нийцэх, Монгол Улсын үндэсний эрх ашиг, хөгжлийн хэрэгцээ, шаардлага, зорилгод тохирсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, боловсролын шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд үүнд хүрэх арга зам, бодлого төлөвлөлтийг хэрхэн хийх вэ, шийдэл гарц юу байна вэ” гэдэг талаар тал талаасаа сайн хэлэлцэх хэрэгтэй байна.

Шийдэл гарц, зорилго төлөвлөгөө ярихын өмнө Та бүхэнд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт хамаарах хэдэн статистик дуулгая. Энэ жил ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаа эрхэлж, 646.8 мянган хүүхэд суралцаж байна. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзрийлсэн, 6 нь тусгай, 8 нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Улсын хэмжээнд 2 сургуулийн 9 бүлэгт 308 сурагч 3 ээлжинд хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна.

Нөхцөл байдлаа харъя. Сайн багш нар хувийн сургуулиуд руу өндөр цалин дагаад оччихсон, түүнчлэн зарим сургууль гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд боломжтой айлын хүүхдүүдийг хамруулаад явж байна. Үүнээс гадна төр засаг дараагийн шатлал бүхий Кембрижийн хөтөлбөртэй гэх гурван сургуулийг эхлүүлсэн. Энэ хоёрт хамрагдаж чадалгүй олонх хэсэг нь үлдсэн. Өөрөөр хэлбэл бид хүүхдүүдээ гурав ангилж, Кастын систем шиг ийм шатлалыг бий болгосон. Ийм байхад ЕБС-ийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгоно гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно.

Боловсролын салбарын бодлого, хэрэгжилтээр бид ямар улс байх вэ гэдэг зорилгыг биелүүлдэг. Бид улс үндэстнийхээ зорилгыг тодорхойлоод түүндээ таарсан иргэдийг бэлдэх учиртай. Иймд: Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд багшийн заах арга зүй, сургалтын орчин, сурах бичгийг шинэчилнэ.

Монгол хэл шинжлэх ухааны хэл болох боломжийг улам бүр нээж, Монголын боловсролын тогтолцоо харилцан уялдаж хөгжсөн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулиа бэхжүүлэх замаар гадагшаа сурах их урсгалыг тогтоож, улмаар дээд боловсролын салбараа хамгаалах давхар бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрсдийн нөөц боломжид тулгуурласан нийтийн боловсролоо хөгжүүлэх нь аль ч тохиолдолд ахиж дэвжих зөв хувилбар болно.

Бид Кэмбрижийн хөтөлбөр огт болж бүтэхгүй, муу хөтөлбөр гэж хэлэхгүй. Энэ хөтөлбөр бол хэрэгжүүлж болох, нэвтрүүлж болох, санаа авч болох олон хөтөлбөрийн нэг нь юм. Гэхдээ бид үндэсний хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болтол нь хөгжүүлэх хэрэгтэй тул үүнийг хэлж, хэлэлцүүлж байгаа юм. Асуудлыг өргөн хүрээнд харж, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавья.

Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монголын түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан Монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж заасан болно. Өөрөөр хэлбэл: Монголын төр одоогийн үндэсний хөтөлбөрөө хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь бидний хэсэг гишүүний хэлж ярьж буйтай агуулгаараа тохирч байгаа гэж ойлгож байна.

Төгсгөлд нь хэлэхэд: монгол хэл, соёлыг эрхэмлэн чухалчилсан; үндэсний үнэт зүйл, өвөрмөц онцлогт тулгуурласан; уламжлал хийгээд шинэчлэлийг хослуулсан; эрин цаг үеийнхээ шаардлагад нийцсэн, Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт тохирсон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, өрсөлдөх чадвартай иргэнийг сурган хүмүүжүүлэх суурь бүхий Үндэсний хөтөлбөрөө сайжруулан хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлье.

Аливаа асуудлыг бид “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг сургаал, зарчмааар шийднэ. Тиймээс талуудын байр суурийг сонсож, цаашид уг асуудлаар нээлттэй мэтгэлцээн, хурал зөвлөгөөн зохион байгуулах төлөвлөгөөтэй буйгаа ташрамд дурдъя.

Та бүхний ажилд их амжилт хүсье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.