www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Apx.uчuн ээжийн арчаа гүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм..

admin by admin
2022-04-19
in БУСАД
0
Apx.uчuн ээжийн арчаа гүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм..
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Аав минь онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аимшигт өдөр би аавыгаа галын а.юу лаас болж алдсан юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай аавтайгаа үргэлж тоголдог, ааваараа бахархдаг байснаа маш сайн санадаг.

Ос. лын дараа ээж минь өөрийгөө хянах чадвараа алдаж, ар хинд орж ажлаасаа халагдаж яг л уудаг хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон. Зарим шөнө ээж хөл дээрээ тогтож чадахгүй болоод ирнэ. Би ч тэгээд зөнгөөрөө айлаарn хэсч хоол идэж найзуудтайгаа тэвэг сега тоглож хаа сайгүй тэ нэдэг болж манайх гэдэг айл сvй рсэн гэхэд болно.

Би ч дутуугүй та м.хи сорж үзсэн шигээ ээждээ ч санаа зо.вохоо больсон. 3 жилийн дараа ээж cor.myy орж ирж унтаад өглөө нь сэрээгүй юм. Бүтэн ө.нчин хүүгийн амьдрал эхэлсэн. 8р анги төгстлөө холын хамаатныдаа амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аягална, бууз хийвэл надад жигнүүрэнд үлдсэн ганц хоёрыг өгнө. Өнвчин, зо.л бин гэж хэлүүлж өссөн.

8р ангиа төгсөөд 9д оролгүй мсүтд орж Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. Мсүтын дотуур байранд амьдарч тэндээсээ их хотын амьдралд дассан. Удалгүй ажлын гараан дээр гарч халтуур хийж, барилга өрлөгө гээд л хаана цалингаа тогтмол өгч байна тэнд очиж ажиллах болсон. Анхандаа ч залуу жоохон учир цалингаа хувцас хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж байв.

Үе үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ. Ер нь аль хүртэл явахаа үзье дээшлэхнүү доордохнуу ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод зуслангийн байшингийн захиалгаар явж цалингаа яг түрийвчиндээ хийгээд банк орж данс нээлгэлээ.

Бага идье, бага залхуурья гэж гүрийж ирэх зун гэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилдаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийе гэж тохироод тухайн үед надад төрсөний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлолт хэрэг болсоноор нутаг зорьлоо.

Нутагтаа очиход бага ангийн багшаас эхлүүлээд, сумын засаг дарга хүртэл юм гуйх нь гэсэн маягтай төвөгшөөн хүлээж авсан. Зориод очих айлгүй орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гаргах гэх мэт. Энэ нэг ар.хичин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж л гэж хараа биз. Аргагүй зунжин наранд ажилчихсан царай зүс гэж авах юмгүй хар гар хуруу хурааж хуримтлуулсан хэдэн юмаа зорьсон ажлаа хийхгээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь. Заа ингээд нутгаасаа буцлаа.

Тухайн үед залуу омголон эргэж энэ нутагт хөл тавихгүй гэж дотроо го.мдож байлаа. Жилийн дараа ах бид 2 компанийхаа тамга тэмдэгийг авч, албан ёсоор доороо 5 хүнтэй ажлаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан би 28 настай. Энэ насандаа их хайртай. Шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрдсэн гэж хэлэхгүй ч явсан нохой яс зууна гэж ахисаар л байв.

Анхны машинаа ямарч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа. Тоогдох гэж ч их бараадсан. Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа авсан. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахынхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ. Анхны гүйцэтгэл анхны том төсөл болсон орон сууцандаа одооч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Нутгийн зөвлөлөөс холбогдож өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж хүндэт иргэн тууз өгч байнлээ. Ангийн багш хүндэт шавь нарын минь нэг байсан гэж нутгийн наадам дээр магтаж байна. Нэг л юм ойлгож авсан.

Хүн ядарч явахад эцгийн нэрээр цололж ярьж хөөрхийлөх юм билээ. Уг нь хаана ч хэзээ ч ямарч үед хүнийг хүн л гэж хүлээж авбал. Өнөөдөр чиний дутуу үнэлсэн бассан нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг яаж сайжрахыг хэн ч үл мэднэ. Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай.

Post Views: 867
Previous Post

Хийсэн бүхэн нь шvvмжлэл дагуулж буй жүжигчин Г.Ундармаа тайлбар хийлээ…

Next Post

Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

Next Post
Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

Х.Булгантуяа: Санхүүгийн зах зээл рүү орох ёстой мөнгө койн руу ороод дууссан юм биш үү

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.