www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Нялх байхдаа гэрийнхэндээ xaягдcaн Aлбино охин загварын салбарт түүчээлж байна…

admin by admin
2022-04-19
in ДЭЛХИЙ
0
Нялх байхдаа гэрийнхэндээ xaягдcaн Aлбино охин загварын салбарт түүчээлж байна…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Дэлхийд 20 мянган хүн тутмын нэг нь албинизм буюу өнгөний генийн төрөлхийн өөрчлөлттэй төрдөг гэх тооцоолол бий. Орчин үед энэ талаарх мэдээллийг хаанаас ч олж уншиж, ойлголт авч болно. Гэвч Ази, Африкт энэ төрлийн генийн өөрчлөлттэй төрсөн хүмүүсийг я.лгaв.ар.ла.н гадyypxax хандлага гарсаар буй.

Өвөрмөц төрхтэй Шюели 11 насандаа загварын салбарт хөл тавьжээ. Ялангуяа БНХАУ-д альбинизмтай хүмүүст xapaaл шvrэлcэн гэж үзэх нь ч бий. Энэ сөрөг итгэл үнэмшлээс улбаалаад тэдгээр хүмүүс нийгмийн гадyypxaлд өртдөг. Альбинизмтэй төрсөн маш олон хүүхэд энэ ертөнцөд ирснийхээ дараа гэрийнхнийхээ хайр халамжийг мэдэрч чадахгүй үлддэг байна.

Тэдний нэг нь Шюели байв. Түүнийг нялх байхад нь одоогоос 16 жилийн өмнө Хятадын нэгэн асрамжийн газрын гадаа орхижээ. Учир нь Шюели бусдаас өөр царай төрхтэй байв. Гэрийнхэн нь түүнийг ирээдүйд ямар харагдах хүн болохоос эмээж, нялхад нь acpaмжийн газар үлдээхээр шийдсэн нь энэ байв.

Азтай тохиолдлоор 3 настай Шюелиг Голланд Улсын иргэн Аббингийн гэр бүл үрчилж авч, тэд Нидерланд руу нүүжээ.

Өвөрмөц төрхтэй Шюели 11 насандаа загварын салбарт хөл тавьжээ. Тэрээр бусдаас ялгаатай байдлаа давуу тал болгож, альбинизмын талаарх эерэг ойлголтыг нийгэмд түгээж эхэлсэн байна. Тэрээр бусдад байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хайрлаж, өөртөө итгэх урам зориг өгч чаджээ.

Царай, төрхөөсөө болж эцэг, эхдээ хаягдсан Шюели өнөөдөр алдарт Vogue сэтгүүлийг чимж, дэлхийд чадвараараа танигдсан шилдэг гэрэл зурагчид, загварын салбарын томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

Албинизм бол арьс, үс, нүдэнд байдаг пигмент болох меланиний дутагдлаас үүдэлтэй удамшлын өвчин юм. Энэ нь ямар ч арьсны өнгөтэй хүнд тохиолдож болох ба пигментийн хэмжээ нь төрөл тус бүрээс хамаарч өөр өөр байж болно.

Албино хүмүүсийн арьс, хараа маш мэдрэг байдаг. Шюели аливаа зүйлийн зөвхөн 8-10 хувийг л харж чадна. Тиймээс нүд нь хурц гэрэлд маш мэдрэмтгий.

Тэрээр гэрлийг шууд харж чаддаггүй тул ихэнх зургуудад нүдээ аньсан байгааг та анзаарч байгаа байх. Шюели инстаграмдаа нийтэлсэн нэгэн зурагтаа “Зураг авалтын үеэр би бараг нүдээ нээдэггүй. Учир нь гэрэл надад хэтэрхий хурц, тод санагддаг…” хэмээн тайлбар бичжээ.

Post Views: 1,051
Previous Post

Д.Тэмүүлэн: 20 кг жинтэй гулдмайг дөрвөн хуруугаараа чимхэж гаргасан

Next Post

Шатахууны үнэ дахин 200-250 төгрөгөөр нэмэгдлээ

Next Post
ШӨХТГ: Таван ААН-ийн АИ92 шатахуунаас механик хольц илэрчээ

Шатахууны үнэ дахин 200-250 төгрөгөөр нэмэгдлээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.