www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Бид улсаараа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд байна

admin by admin
2022-04-19
in УИХ
0
Л.Оюун-Эрдэнэ: Бид улсаараа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.

Төсөв хэмнэх бодлоготой зэрэгцэн 2022 он дуустал төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-үүдээс бусад байгууллагын ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал сар бүр буцаан олгохоор шийдвэрлэснийг танилцуулав.
Үнийн өсөлтөд нэрвэгдсэн ард түмэнд энэ нь муугүй сонсогдож болох ч туйлдсан төсөвт дарамт өгөх нь ойлгомжтой юм. Ерөнхий сайд хувийн хэвшлийн албан хаагчдын татварт төлөх байсан НДШ-ийн 50 хувийг 2022 оны дуустал иргэдэд буцаан олгоно мэдэгдсэн ч улс орны эдийн засаг ямар хүндрэлтэй байгаа тухай үнэнээ өчив.

Тэрбээр, Монгол Улс:

  • Тэтгэвэр, тэтгэмжид 13 орчим их наяд төгрөгийг
  • Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг
  • Цалинд- 3.1 их наяд төгрөг
  • Зээл тусламжаас санхүүжих урсгал зардлууд 227 тэрбум төгрөг. Дээр нь хөнгөлөлтүүд, халамжийн зардал, татаас гэх мэтээр төсвийн мөнгө зарцуулагдаж байна.

Эдгээрээс бусад зохицуулалт хийж болох зардал нь төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал буюу 2.2 их наяд төгрөгт Монгол Улс эргэж байна.

Цалин нэмье, сургууль цэцэрлэг барья гэж хэлэх амархан. Энэ бүхнийг тулсан хэмжээнд хийх эдийн засгийн боломж байхгүй. Ер нь миний дүгнэлтээр бид улсаараа эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд орж байгаа.
Нийгмийн хэрэгцээ, иргэдийн тавьсан шаардлага, жагсаал цуглаан гэх мэт тухайн нөхцөл бүхэнд хариу үйлдэл үзүүлж, ингэж шийдэхгүй бол болохгүй гэж явсаар байгаад төр халамжийнхаа том урсгал, зардлыг дийлэхээ больж байгаа юм билээ. Нийгмийн даатгалын сан ч ялгаагүй.
Бид иргэддээ үнэнээ хэлж байхгүй бол өнөө маргаашийг өнгөрөөж явсаар бүр том асуудалд орохоор болсон. Энэ бол нуугаад байх зүйл биш, Сангийн сайд асуудлаа үнэнээр нь олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй.
Манай улс төсвийн орлогынхоо 50 орчим хувийг нүүрснээс бүрдүүлж байна. Сангийн сайд бол “Өдөрт хэдэн вагон нүүрс гарав” гэж тоолж байдаг хэмээгээд “Нүүрсний үнэ унавал яах вэ?” гэсэн асуултын тэмдэгтэйгээр яриагаа өндөрлөв.

Post Views: 787
Previous Post

Кристиано Рональдо-гийн ихрүүдийн нэг нь өнгөрсөн талаар өөрийн сошиал хуудаснаа…

Next Post

Хийлч Дээгий Монголын олны танил нэгэн эртэй дэр нэгтгэлээ

Next Post
Хийлч Дээгий Монголын олны танил нэгэн эртэй дэр нэгтгэлээ

Хийлч Дээгий Монголын олны танил нэгэн эртэй дэр нэгтгэлээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.