• Latest
  • Trending
УИХ-н сонгуулийг хойшлуулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга засаг барихгүй

УИХ-н сонгуулийг хойшлуулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга засаг барихгүй

2020-03-26
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, November 26, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

УИХ-н сонгуулийг хойшлуулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга засаг барихгүй

by admin
2020-03-26
in ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ХУУЛЬ
0
УИХ-н сонгуулийг хойшлуулсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга засаг барихгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргасан билээ.
Уг уриалгад :

” 1. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
2. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
3. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
4. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
5. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
6. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.” гэсэн саналуудыг тус тус тусгасан байна.

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээ, нийгмийн зарим хэсэгт УИХ-ын сонгуулийг хойшлуулах, хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэсэн хоёр заалт нь Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн эрхийг авах гэж буй санаархал гэх шүүмжлэх явдал ч гарч буй юм.
Гэвч энэ нь өрөөсгөл аж.

Учир нь Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн, 8 дугаар зүйлд. “Сонгууль товлон зарлах
8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.
8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.
гэх буюу Үндсэн хуулийн 22.1-т,

Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.” гэжээ.
Өөрөөр хэлбэл сонгууль хойшилсон ч дараагийн УИХ сонгогдтол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг.
Мөн онцгой байдал зарлагдвал, Онц байдлын тухай хуулиар зохицуулалт хийгдэж угаасаа төрийн удирдлагыг төвлөрүүлэх ёстой аж.
Тодруулбал Онц байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд

1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл”; гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

Логикоороо, онцгой байдал зарласан тохиолдолд УОК-ын эрх үүргүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний тэргүүлэгч рүү шилжих хуулийн зохицуулалттай. Мөн ҮАБЗ-өөс УИХ-д санал оруулах, Засгийн газар, УОК-т үүрэг өгөх БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭХ ЮМ.

9 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.” гэжээ.

ҮАБЗ нь гурван гишүүний 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөртөө бүх эрх мэдлийг гартаа авна гэдэг нь эрх зүйн ямар ч боломжгүй аж.

Share21Tweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.