Цахим орчинд маш идэвхитэй байж нийгмийн асуудалд үргэлж дуу хоолойгоо өөрийн өнгө аяс, хурц байдлаар ч хааяа илэрхийлдэг бүсгүй бол инфлюнсерүүдийн нэгэнд яах аргагүй тооцогддог болсон Б.Цэцэг хэмээх бүсгүй билээ. Кинонд тоглож жүжигчин гэдэг мэргэжилтэй ч болсон. Тэгвэл тэр дараах асуудлыг өөрийн хуудсаараа өгүүлэв.

“Миний бодол шүү. Олон өрөө байр байх тусам ирж хамт амьдрах хүний тоо нэмэгдэнэ. Нэгэнт амжиргааны түвшин доогуур амьдралтай хүмүүс учир ах дүүс хамаатан садан нь ирж гай болоод нялх нойтон хүүхдийн хажууд бор дарс хүртэж элдэв юм болох вий гэхээс сэргийлэх үүднээс 1 өрөө хангалттай гэж үзсний үүднээс аянг зогсоосон! 2т би хүний бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах хүргэх тун дургүй орох орон байхад бусдыг өөрсдөө болгох зорилготой амьдрах үүрэгтэй.
Тийм учраас бүх зүйлийг бэлдэж өгөхөөс татгалзаж байна. Хөдөлмөр хийх цаашлаад хариуцлагатай амьдралаа аваад явах ухамсартай байх хэрэгтэй. 3т Мөн ард түмний сайхан сэтгэлийн хандиваар байр оронтой болчихоод зараад, өнөө гэр хороолол руугаа явчихдаг цөөнгүй тохиолдолууд байдаг тул хүүг насанд хүртэл байрыг зээлэнд тавих, зарах эрхгүй болгох хуулийн гаргалгаан дээр ажиллаж асууж байна. Мөн мөнгө илүү гараад хадгаламж нээлгээд авах эрхгүй болгосон ч элдэв шалтаг тоочоод мөнгө нэхэж хоргоох магадлалтай тул нэг ч төгрөг илүү илдээж хадгалахгүй.
Тийм болохоор хандиваа одоо өгөөд хэрэггүй ээ… хүмүүс минь. Бид хандив тусламж нэрээр хэн нэгнийг харалган мунхаг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож болохгүй. Хүүг л бодож ийм шийдэл дээр гэж үзэж байгаа юм. Та бүхэн мэдэж байгаа сүүлийн үед хүүхдийнхээ эрхэнд халдаж зураг хөргийг ил гаргаад уйлж унжаал л гуйлга гуйдаг хүмүүс олон болсоныг ингээд мөнгө авч болдог юм байна гэх сэтгэлгээг бэлдэж өгөөд сурталчилан ухуулмааргүй байна.

Угтаан бол насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалагч хөдөлмөр эрхлэх чадамжтай мөртөлөө олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр царай төрхийг ил гаргаж сурталчилан ашиг сонирхолын үүднээс мөнгө хандив цуглуулах хуулиар хориотой үйлдэл. Эцэг эх хүүхдээ асран хамгаалж чадахгүй гэж үзвэл МУ иргэнийг хамгаалах, асрах байранд нь аваачиж хүүхдийн эрхийг хамгаалдаг болох ёстой юм. Ингэснээр эцэг эхийн хариуцлага нэмэгдэх учиртай. Энэ аян бол тэс өөр агуулгатай зүйл болохоор л би туслахыг хүссэн. За ингээд цааш нь түгээгээд өгөөрэй” гэжээ.













