Улаанбаатар хотод амьдарч үзээгүй биш, Улаанбаатар хотод одоо бүх л юм байна л даа. Гэхдээ хөдөө байхын давуу талуудыг бас тодорхой хэмжээгээр онцолж хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт стресс байхгүй ээ. Хоёрдугаар эрүүл сайхан цэвэр агаарт байнаа. Өөрийнхөө тэжээж байгаа үхрийнхээ махыг мөн өөрсдийнхөө тэжээж байгаа үхрээ саагаад сүүгээрээ цайгаа чанаад уух тэр мэдрэмж, тэр кайф бол үнэхээр л эко орчин янзын сайхан байна.
Өөрсдөө цуйвангынхаа гурилыг хааяа яахав дэлгүүрээс худалдаад авна, хааяа өөрсдөө сайхан гурилаа зуураад лапшагаа хийгээд ингээд идэх шиг аз жаргал үнэндээ байхгүй. Энэ л хамгийн давуу тал… Сум орон нутагт ажлын байр байхгүй, архидалт гэдэг зүйл маш өндөр. Манай Хүдэр сум бол харьцангүй гайгүй. Модныхоо ажилд явдаг самартаа явдаг, бас мал гээд л ингэхээр залуучууд маань харьцангуй гайгүй. За ингээд бусад говийн ингээд сумдуудыг… одоо манай туслах малчин маань бас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх байхгүй юу… Эрдэнэдалай сум яадаг уу гээд л ярьж байна л даа.
Өвөлдөө бол залуучууд нь ажилгүй гэж байгаа байхгүй юу тэнд ажлын байр байхгүй. Тийм учраас залуучууд хөдөө гарч амьдрахаасаа айж байгаагаас гадна юу хийхээ мэдэхгүй байх шиг байна.
Миний хувьд залуучуудад хэлэхэд хийж бүтээдэг залуу насан дээрээ зориглоод 20 бол 20, 10 бол 10, 30 бол 30, 100 бол 100 мал аваад хөдөө гар амьдрал байгаа.
Тэгж байж бид нар энэ ажилгүйдэл ядуурлаас тодорхой хэмжээний ч гэсэн зарим залуучууд маань чөлөөлөгдөнө шүү. Мал дагавад ам тосдоно гэдэг шиг. Мал малласан хүн хэзээ ч хоосон амьдрахгүй, хоёр идэхгүй сайхан амьдарна.













