Д.Монголхүү болон Ц.Оюунгэрэл нарын уулзаж буй зураг цахим орчинд тархаад байгаа. Тэдний зургийг харсан олон нийт янз бүрээр таамаг дэвшүүлээд байсан.
Уг асуудалд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Хүмүүс ямар гоё гоё таамаг дэвшүүлнэ вэ. Монголхүүгээс өөр хэн ч надад хандаж төрийн бус байгууллагын тухай хууль яг яагаад байгаа юм, тайлбарлаж өгөөч гэж цаг авч уулзаж үзээгүй л бн шүү.

Чухал асуудалд цаг гаргаж унших судлах юмыг нь зааж өгсөөн. Өөр хүнд тэр асуудал сонирхолтой бгаа бол линк рүү ороод Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг татаж авч уншаад эрх, эрх чөлөө маань яаж хумигдах гэж байгааг олоод үзчихээрэй” гэсэн тайлбар өгсөн.
Тэгвэл Д.Монголхүү өөрийн цахим хуудсандаа
“С.Эрдэнэ, Ц.Элбэгдож, Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл, М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Сосорбарам, Баабарын суганы үс гэж хар аалга х нь миний хувьд нэр төрийн хэрэг. Ямар азаар Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Н.Энхбаяр, М.Энхболдынх гэж цоллуулаагүй юм.

Гэхдээ юу гээч ах нар өөрсдийнхөө хүсэл шаардлага, стандартыг хууль болгож хүссэн нийгэмдээ залуу насаа өнгөрөөж хүссэнээрээ амьдарлаа. Одоо бид нар өөрсдийнхөө хүслээр амьдаръя.
Дүү нар удахгүй хүслээ шаардах цаг ирж явна.” гэжээ.













