Цагтаа Монголын сайхан бүсгүйчүүдийн эрлэг байсан С.Баяр одоо чөлөөнийхөө амралтад сууж твиттерт охин, хүүхнүүд эргүүлж яваа харагддаг. Хоног хоногтоо нэг сенсаци үүсгэж байдаг жиргээчид энэ удаад твиттерийнхээ нэг жиргээчтэй 7 хоног хоёулханаа бай гэвэл хэнийг сонгох вэ гэсэн челленж эхлүүлжээ.

Жиргээний нэг бүсгүй хамгийн түрүүнд С.Баяр санаанд орлоо гэж бичсэнээр жиргээчид хөгшин, залуу гэх ангилалд хуваагдан хэсэгтээ үймлээ. Улс төр судлаач О.Чулуунбилэг бүсгүйг хөгшин хүн сонирхдог юм бэ гэж хэлснээр С.Баярын гомдол, дургүйг төрүүлэв.

Хил гааль хаалттай, цар тахлын хүнд үед МАН-аар толгойлуулж тоглуулж суухдаа арвин их туршлага нөөцтэй улс төрчид жиргээнд хүүхэн булаалдаж суухаас илүүтэй. Улс орны хөгжилд гар бие оролцож иргэдийнхээ дуу хоолой болоосой. Тэгэхгүй бол шүгэл үлээгчид шopoнд сууж, иргэд ядyypч, koвuдooр баяжигсад бялуурч гүйцлээ ш дээ. МАН, АН-ын лидерүүд сүүлийн үед улс төрд нэг л сүжиггүй болсон нь эндээс харагдаж байна

