УЕП-оос УИХ-ын 12 гишүүнийг түдгэлзүүлэх үү?

Хөгжлийн банканд холбогдох асуудлаар нэр бүхий УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хуулийн байгууллага шалгах процесс өрнөхөөр болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.

Харин эл процесс Улсын ерөнхий прокурор УИХ-д саналаа оруулснаар өрнөдөг хуультай. Иймд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэзээ, хэн хэний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирэх нь анхаарал татсаар байв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, УЕП Б.Жаргалсайхан энэ долоо хоногт багтаж, нэр бүхий 12 УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр болжээ. Хуулиараа, санал орж ирснээс 24 цагийн дотор УИХ ээлжит бус хуралдаан зарлаж, хаалттай санал хураадаг.

.

ЭХ СУРВАЛЖ: Eguur.mn

Latest articles

Related articles

spot_img