Зөвшөөрөлгүй самар түүгээд 5-27 сая төгрөгөөр торгох эсвэл 5 жил хорих ялтай гэнэ. Хууль үнэхээр тэгш бус ихэс дээдэст үйлчлэхгүй иргэдэд бол дарамт, айлгадаг хадны хар мангаа болжээ гэж иргэд халаглаж сууна.
Самар түүхтэй холбоотой асуудлаар БОАЖЯ-с мэдээлэл хийв. Ямap ч бaйсaн xvvxдvvдийн caмap xypaacaн сайдын пи-ар гэх пост олонд хүрсэн бололтой. Дааж давшгүй зөвшөөрөл, дүрэм журам, хууль л ярьдаг болж дарга нар.
Бор ходоодоо божийлгож, хэдхэн төгрөг олох гэж олон сар, өдрөөр уул, хад хэсч зүдэрч яваа ард түмнээ тэгээд яаж амьдар гээд байгаа юм бол. Энэ улс орноо улс шиг улс болгочих, бүр хамгийн түрүүнд сайд, дарга нарт хууль үйлчилдэг болгочих. Хууль тэгш бус болохоор ард түмэн шударга ёс нэхэж байна. Гэхдээ сайд маань 9 сарын 10 наас чөлөөтэй түү гэсэн шал далий амьдралгүй зүйл ярьж суух юм.
Ард түмэнд чинь самар түүх зөвшөөрөл авах мөнгө цаас нь бараг л байхгүй байх шүү! Өдрийн талхаа яая гэж байгаа хүмүүс зөвшөөрөл худалдаж авч чадах уу?
Эрхэм сайдаа самарчидтайгаа тэмцэхээс өмнө уулыг ухаж там болгож байгаа нинжа эх орны газар бүрийг сүйтгэж байна. Хүн, амьтанд хамгийн их хортой ‘Уран’ гэх сэдэв бас байна. Энэ мэт том асуудалд санлаа тавьж ажиллавал илүү дээр дээ. Элгээрээ хэвтсэн, хоногийн талхаа яая гэж буй дотор мах авч чадахгүи дээрээ хүртэл тулчихаад амьдрал нь доройтсон иргэд рүүгээ хууль ярьж сүрдүүлдэгээ болих цаг болсон.













