www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ТАНИЛЦ: ЕРӨНХИЙ САЙД ЖАГСАГЧДАД ЮУ АМЛАВ..?

admin by admin
2022-04-08
in НИЙГЭМ
0
ТОЙМ: Ерөнхий сайд дараах 9 зүйлсийг амлав
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

“Ажлаа хий” жагсаалд оролцогчид Засгийн газарт 15 шаардлага тавьсан. Тухайлбал,

1.Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх, 2. Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, 3. Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх, 4. Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх, 5. Дарга нарын хангамжийг зогсоох,

6. Үнийн өсөлтөд арга хэмжээ авах 7. Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах. 8. Хар машиныг халах 9. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох зэрэг шаардлагыг тавьсан.

Уг шаардлагын хүрээнд Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч нартай уулзах үеэрээ дараах зүйлсийг амаллаа.

1. Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд бид арга
хэмжээ авна.

2. Өнөөдрийн байдлаар саатуулагдсан нэг ч хүн байхгүй гэдгийг хэлсэн. Залуучуудыг сулласан. Өөр ямар
нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.

3. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана.

4. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар өөрөө гаргаж тавьсан. Засгийн газар яг та бүхэнтэй адил байр суурьтай байгаа. Бид ордон дотор хийж чадах бүх зүйлээ хийж байгаа. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан байна уу хамаагүй бүх хүн хуулийн дагуу эрх тэгш, ялаа авдаг байх ёстой. Хөгжлийн банканд холбогдсон хүмүүс өмнө нь хэн байхаас үл хамаарч хуулийн хүрээнд шалгаад буруутай үгүй эсэхийг нь. тогтоохыг хамтдаа шахья. Үүнд та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амалья.

5. Өнгөрсөн 30 жилийн хугацааны авлигын гинжийг хамтдаа тасалья.

6. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгадаг болгох хуулийн заалтыг ирэх Лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулж өгнө.

7. Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж
амлаж байна.

8. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ.
Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.

9. УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа.
Залуучуудаа би энэ бүхний төлөө бүхнээ зориулна, амь насаа ч зориулахад бэлэн, үүнд бүү эргэлзээрэй.

10. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно.

Post Views: 720
Previous Post

Т.Ганболд 10 дүү эхнэрийнхээ 9911-тэй дугаар, машиныг хурааж юу ч үгүй гудамжинд xөөж гаргажээ

Next Post

Гэрийн нөхцөлд шар айраг исгэх арга…

Next Post
Гэрийн нөхцөлд шар айраг исгэх арга…

Гэрийн нөхцөлд шар айраг исгэх арга...

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.