Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж талбай дээр болж буй жагсаал, өнөөдөр үүрээр цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараасан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр энэ үеэрээ жагсагч залуусыг үлдэн хөөж, барьж зодсон, хүч хэрэглэсэн цагдаагийн алба хаагчдаа өмөөрч, эвийлэв.
Тэрбээр “Жагсагчид өөрсдөө тайван байх хэрэгтэй. Цагдаад халдахгүй, хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Нөгөө талаас цагдаа нар иргэдтэй зөрчилдөхгүй байх талаар бодож ажлаа хийх хэрэгтэй. Өчигдөр би хүч хэрэглэхгүй байх талаас нь ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Харамсалтай нь, шөнө үл ойлголцол бий болчихож. Нэлээн хэдэн иргэнийг саатуулсан гэсэн. Цагдаа нар ер нь суллах байх. Яг нарийндаа бол иргэн ч цагдаагийн биед хал.дах ёсгүй. Цагдаа ч иргэний биед халдах ёсгүй. Цагдаагийн ажил гэдэг чинь хүнд ажил шүү дээ. Би олон жил энэ салбарыг хариуцсан. Хүнд хүчир юм болгонд эд нар явдаг. Ардаа гэр оронтой, өдөр шөнөгүй явж байдаг. Ковидын үеэр хэдэн цагдаа л нугаллаа шүү дээ. Жагсаал цуглаан дээр зарим нэг араншинтай хүмүүс гарч ирээд ноцолдохоор хариу үйлдэл хийх гээд алдаа гаргачихаад байдаг зовлон байдаг ” гэлээ.

