ЗАЛУУСЫГ ТАЙВАН ОРХИ…
“Таниатай картууд” гэдэг шиг хэний хүн, хаана юу хийж явсан. хэдэн төгрөгөөр жагсдаг нь тодорхой болсон нөхдүүд бий.

Тэд залуусын жагсаалаас хол байх хэрэгтэй. Жагсаж цугламаар байвал холхон шиг очиж цагаан хөөсөө цахруулах хэрэгтэй юм.
Өнөөдөр улс төрийн ойр орчмоос өвдөл, цөвдөл түүж амиа авч явдаг нөхдүүд захи алгаар ү ймү үлэх гэж оролдож байна лээ. Шинэ үе ийм зүйлд хууртахаа больсон учир тэднийг тайван орхи.

Цагдаа нар ч гэсэн хоцрогдсон байна шүү дээ. Залуустаа зөвлөх, чиглүүлэхийн тулд нохой, усан бу уга ар айлгах гээд л. Жагсаал цуглаанаар ашиг хонжоо, алдар нэр хайсан нөхдүүд өөрийн намын даргадаа харагдах гэж оролдоно.

Залуус шаардлагын учир жагсаалын ач холбогдолоо олоогүй байна лээ. Аажимдаа олно, хэр сүү болтол хүлээх хэрэгтэй юм. Улс төрчид ч гэсэн ийм гэнэн цагаан залуус ороод ирэхээр учраа олохгүй балмагдав. Хуучин шиг булан тойроод таван цаас өгөөд явуулдаг арга шигээ ажиллах гэж оролдоод бүтэлгүйтэж байна. Залуусыг талбай дээр нь тайван орхи.
