Үнийн өсөлт, тэгш бус, шударга бус байдлыг эсэргүүцсэн залуус яг одоо Сүхбаатарын талбайд жагсан, дуу хоолойгоо хүргэж байна.

Энэ үеээр залуусын дуу хоолойг сонсохоор Хууль зүйн сайд Нямбаатар төрийн ордоноос гарч ирж

Залуусын шаардлага хүргүүлсэн гарыг үсэгтэй цаасыг хүлээн авсан гэх ба Ерөнхий сайдад дамжуулна гэдгээ мэдэгдсэн юм.

.
.
Үг хэлэх үеээр жагсагчид өөрсдийн барьж буй ундааны сав гэх зэргийг Хууль зүйн сайдруу шидсэн ба жагсаалын урд зогсож буй охин үүнд оногдож унаж бэртсэнээр толгойндоо бэртэл авсан байна.

Түүнийг Төрийн тусгай хамгаалалтын албан хаагч анхны тусламж үзүүлэхээр авч явсан аж.
Залуучууд гурван хэсэгт хуваагдан жагсаж байна гэх мэдээлэл бидэнд ирээд байна. Үүнд ордоны баруун хаалга, зүүн хаалга, талбайн төв хэсэг… Учир нь Ерөнхий сайдыг гарч ирж залуусын зүгээс шаардаж буй шаардлагыг хүлээж авч уулзахыг хүсэж буй юм байна.

