• Latest
  • Trending
Гyрвaн хvvхдээ apaг тvшиж, мoнгoл гэрт төрүүлсэн. Tөрөхийг өвчин гэж бoдooгvй.

Гyрвaн хvvхдээ apaг тvшиж, мoнгoл гэрт төрүүлсэн. Tөрөхийг өвчин гэж бoдooгvй.

2020-08-26
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Гyрвaн хvvхдээ apaг тvшиж, мoнгoл гэрт төрүүлсэн. Tөрөхийг өвчин гэж бoдooгvй.

by admin
2020-08-26
in Онцлох мэдээ, УРЛАГ
0
Гyрвaн хvvхдээ apaг тvшиж, мoнгoл гэрт төрүүлсэн. Tөрөхийг өвчин гэж бoдooгvй.

‘Шypaнxaй’-н бvсгvйчvvдээсээ УИХ-ын гишvvн Жaвxлaнгийн гэpгий гэдгээpээ aлдapшсан Эрдэнэчимэгтэй ярилцлaa.

‘Шypaнxaй’ xaмтлaгт бaйcaн vеэc тань яpиaгaa эхлэх vv?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Ypaн бvтээл туурьвиж бaйсан vе бoл xaмгийн сaйxaн дурcaмжтaй, oлoн ч зvйлийг мэдэ aвcaн vе бaйдaг. Бид гyрaв мaш сaйн нaйзyyд. Бид гурвыг үзэх, сонсох хүн байх болов уу гэж бодсон. Гэхдээ тоглолт хийсний дaрaa xvмvvcт мaш иx тaaлaгдcaн. Түүнээс биш бид өмнө нь ч хамтлаг байгаагүй одоо ч хамтлаг биш. Яг үндсэндээ бол ганцхан жилийн хугацаанд нийтдээ хоёр тоглолт, таван цомог гаргачихсан. Тэгээд л тapсaн.

Магадгүй эргээд дахин хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү?

Oдooгoop төлөвлөсөн зvйл бaйxгvй. Тyxaйн vед үзэгчид, сонсогчид бид нарт маш их тaлapxдaг бaйсaн. Биднийг сонсох дуртай хүмүүст насны хязгаар гэж бараг байгаагүй шvv. Тиймээс бид дахиж нэгдэхгүй гэсэн зүйл байхгүй. Мaгaдгvй хэзээ нэг сайхан нартай өдөр бид гурав дахин хамтарч уран бүтээлээ хийх л болов уу гэж бодож байна ш дээ.

Тухайн үед хамтлаг гэж хэлүүлэхээсээ их ичдэг байсан гэж сонссон. Яагаад вэ?

Тийм ээ. Маш их ичдэг байсан /инээв/. Уртын дууны “Шуранхай” хамтлаг гэхээр урт, сунжралдсан ч юм шиг санагддаг байсан. Гэхдээ энэ нэр маань бид гурвын овог шиг л болсон, одоо ч энд тэнд энэ нэрээр минь дуудаж байдаг. Найман жилийн өмнө бид мэдээж хүмүүст хүрч чадсан болоод л өдийг хүртэл энэ нэр маань дурдагдсаар яваа юм болов уу гэж бодож байна.

ХАРСААР БАЙГААД ГАЗАР НУТАГ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ, ХҮҮХДЭЭ ХАРИЙН ХҮНТЭЙ ГЭРЛҮҮЛЧИХ ҮҮ

Та хувийн уран бүтээл дээр хэр ажиллаж байна. Ажиглаад байхад сүүлийн үед рекламд их тоглох болсон юм шиг ээ?

Рекламны саналууд ирдэг л дээ. Гэхдээ рекламд тоглохдоо нэгдүгээрт би өөрийнхөө үнэ цэнийг бодно, хоёрдугаарт тухайн бүтээгдэхүүнийг сурталчилхад бидэнд хариуцлага хэрэгтэй. Учир нь түүнийг сайн, чанартай гээд рекламдвал хүмүүс сайн л гэж бодно. Магадгүй би хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнээ сайн гээд рекламдвал утгагүй шүү дээ. Харин тухайн бүтээгдэхүүнээ би өөрөө хэрэглэж үзээд таалагдвал рекламдаж болно. Иймэрхүү босго тавьдаг.

Хувийн уран бүтээл дээр гэвэл ‘Хамаг Монгол’ төслийнхөө хүрээнд хийж байна. Өнгөрсөн сар шинийн баяраар ‘Зургаан ханатай гэр’ гээд Өвөрмонголын Хишигтэн түмний дууг дуулсан. Дараа нь Халимагийн ‘Энкэр ээж минь’ дууг дуулж, эмэгтэйчүүдийн баяраар клипээ хүргэсэн. Эдгээр дуунууд маань бас нэлээд амжилттай явсан.

Таны нөхөр МУГЖ С.Жавхлан та хоёрыг монгол туургатан уран бүтээлчдийг нэгтгэж чадсан гэдгээр тань ард түмэн их үнэлдэг юм билээ. ‘Хамаг Монгол’ төсөл маань өөрөө хамрах хүрээ өргөн учраас Шинжаан Уйгур, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад гэх мэт олон газар хүрсэн байна. Тиймээс нэг дуу гаргалаа гэхэд зөвхөн төв монголдоо биш ‘Хамаг Монгол’ төслийн хүрээнд тархаж, олонд хүрч байдаг юм. Үүнд миний ханийн мухашгүй, зоригтой зан чанар нь маш их нөлөөлсөн. Монгол улсын хийх ёстой ажлыг хийж, Хамаг монголоо нэгтгэсэн гайхалтай ажлын ард тухайн үедээ гарч байсан шүү.

Ингэж явснаараа бас багагүй хэл аманд өртөж, элдвээр хэлүүлж байсан үе ч бий байх аа?

Тийм ээ. Гол нь улстөрд орлоо гэж их хэл аманд өртсөн. Гэхдээ би улстөрийг оролдох биш улстөр намайг оролдоод байна гэдэг шиг яалтач үгүй бидний алхам тутамд, хүүхдийн маань ирээдүйд улстөр гэдэг зүйл оролцоод, нөлөөлөөд байгаа байхгүй юу. Тиймээс харсаар байгаад газар нутаг, тусгаар тогтнолоо алдчих ёстой юу, хүүхдээ харийн хүнтэй гэрлүүлчих үү, тийм биз дээ. Тиймээс С.Жавхлан нь ч байна уу, хэн ч байсан энэ бүхний төлөө тэмцэж, дуугарч байх л хэрэгтэй. Би бол нөхрөө 100 хувь дэмждэг. Ингэж байж бидний улс, хүүхдийн маань ирээдүй баталгаатай байх болов уу гэж боддог.

Бие биенээ ойлгож дэмжиж гэмээнэ л сайн, сайхан гэр бүл оршин тогтнодог байх. Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан талаараа дурсвал?

Урлаг л бид хоёрыг холбосон доо. Түүнээс биш намайг С.Жавхлан гэдэг, намайг Эрдэнэчимэг гэдэг гээд л танилцаж байгаагүй л дээ. Адилхан урлагийн хүмүүс учраас аливаа нэг тоглолт дээр хааяа тааралддаг л байсан.

Хүүхдүүдийн тань нэр их содон санагддаг. Хэн өгдөг вэ нэрийг нь?

Манай монголчууд хүүхдээ төрөөд гурав хоног ажиглаад нэрийг нь өгдөг байсан юм билээ. Тиймээс аав нь хүүхдүүдээ төрөхөөр нь яг тэгэж гурав хоногийн дотор нэрийг нь өгдөг. Том охиныг маань Үжингүнж гэдэг. Айлын хамгийн том охин, эрх танхил учраас ийм нэр өгсөн байх.

Дараагийн охиндоо Өдрийнцолмон гэж нэр хайрласан. Яагаад гэвэл тэр жил нар, сар, од гурав зэрэг гарч байсан. Түүнийг монголчууд Өдрийнцолмон гийсэн өдөр гэж бэлэгшээдэг бөгөөд энэ нь 2000 жилд нэг удаа тохиодог байгалийн үзэгдэл юм билээ. Бага хүүг маань Цэгц гэдэг. Аливаа юманд цэгцтэй, нямбай зарим тохиолдолд чиглүүлэгч, удирдагч гэсэн тайлбартай байдаг. Тиймээс энэ бүгдийг бэлэгдэж ийн нэрлэсэн дээ.

Монголчууд үрээн танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян гэдэг шүү дээ..

Үртэй хүн жаргалтай гэж үнэхээр үнэн үг шүү. Мэдээж дахиж хүүхэд гаргана, одон авна /инээв/. Гэхдээ арай болоогүй. Яагаад ч юм өөрийгөө хөгшин, настай болчихсоноор төсөөлөөд бодохоор нэг хүүхэд маань эргээд явахад дараагийн хүүхэд маань ирээд л ерөөсөө тасралтгүй. Тийм байлгах үүднээс тооцоолоод бодохоор гурав ч юмуу дөрвөн хүүхэд бага юм шиг санагддаг ш дээ /инээв/.

Магадгүй дуучин Эрдэнэчимэг биш өдгөө мисс Эрдэнэчимэг байсан бол?

Дээр хэлсэнчлэн би мисс гэдэг нэрэндээ тийм ч дуртай байгаагүй ээ. Энэ тэмцээнээс хойш Хятад, Турк, Орос улсуудруу миссийн тэмцээнд явах саналууд ирж байсан. Гэхдээ яагаад ч юм надад хэрэггүй л юм шиг санагдсан. Тэртээ тэргүй Энхийн элчин сайд гээд сайхан шагнал авчихсан, энэ миний хувьд хангалттай гэж бодсон.

Тэгэхээр мисс, уртын дуучин, ‘Шуранхай’-н Эрдэнэчимэг гээд нэрний тань урд нэлээд урт гуншин явах нь ээ?

Харин тийм ээ /инээв/. Бас намайг аливаа тоглолт дээр зарлахдаа СТА гэж зарлаад байдаг. Угтаа бол би чинь энэ шагналыг аваагүй ш дээ.

Гэхдээ амны билгээс ашдын билгэ гэдэг шүү дээ?

Нөгөө ард түмний гавьяат гэдэг шиг үү /инээв/. Гэхдээ төр засаг намайг үнэлээгүй байхад ингэж дуудах нь дэмий юм шиг санагддаг. Зарим нэг нь ганц, хоёр дуу дуулаад СТА авчихсан л байдаг л даа. Миний хувьд бол соёлыг тэргүүлж байгаа ажилтан гэдэг маань хариуцлагатай том шагнал гэж боддог. Тиймээс нэлээд их юм хийж гэмээнэ энэ шагналыг авах ёстой юм болов уу. Би бол энэ шагналыг хүртэх болоогүй.

Таныг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох нь элбэг шүү дээ. Бараг л хүчээр шахуу ийм зүйл хийгээд байдаг юм уу ч гэдэг?

Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг. Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан.

Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ.

Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан /инээв/. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг. Манай нөхөр бол 100 хувь монгол хувцастай, нэг ч европ хувцас байхгүй. Би болохоор гоё өмсмөөр санагдсаг европ хувцсаа монгол ахуйтайгаа холиод өмсчихнө. Дээл өмсөх орчин нөхцөлтэй байвал дээлээ өмсөнө. Хүүхдүүддээ ч гэсэн бид хоёр үлгэр дууриалал болж болж өгвөл монголжуу хэв маягаар хувцасладаг. Даяаршлын энэ нийгэмд бас хүүхдүүдээ дан монголоор хувцаслана гэхээр хүүхэд учраас заримдаа даашинз өмсхийг хүснэ шүү дээ. Дээлээ ч гэсэн өмсмөөр байна гэдэг. Гадуур хүртэл дагуулж явахаар хүмүүс өхөөрдөөд сайхан байдаг ш дээ. Бас хүүхдүүддээ зүгээр ч дээл өмсгөх биш, үеийн хүүхдүүддээ бас үлгэр дууриалал болж байгаа болов уу гэж боддог.

Таныг үйлэнд уран гэж их магтдаг. Тиймээс нөхөр, хүүхдүүдийнхээ хувцсыг та өөрөө урладаг уу. Загвар дизайнаа хаанаас бодож олдог вэ, бас одоо хэчнээн дээлтэй болоод байна?

Дээлээ яг тоолж бол үзэээгүй. Гэхдээ ямар ч байсан хувцасны шүүгээндээ багтахгүй болтлоо болчихоогүй л байна, багтаж байгаа /инээв/. 20-30 хооронд л байгаа байх. Дээлний загварын хувьд гэвэл яг үнэндээ тэр ганган, чамин дээлнүүдийг чинь би өөрөө оёдоггүй ш дээ.

Хүмүүс л намайг заримдаа хэтэрхий магтчих юм даа. Би бүр заримдаа яана аа гээд санаа зовдог. Гэхдээ ингэж магтсан урмыг нь алдчихгүй юмсан даа гэж их л хичээж явна даа. Харин тоглолтын сайхан дээлнүүдийг маань нөхрийн дүү оёно, ‘Нуман донж’ урлан, ‘Эртний монгол хийц’ урлан зэрэг газрууд хийдэг байгаа.

Таныг монгол гэргийн болоод бүсгүй хүний гайхалтай шинжүүдийг өөртөө шигтгэж чадсан эмэгтэй гээд л нээрээ их магтдаг юм билээ?

Харин тийм /инээв/. Саяхан нэг судалгаагаар хамгийн их даган дуурайдаг, үлгэр дууриалал болдог эмэгтэйгээр тодорсон байна гэж байсан. Үүнийг би маш их санаа зовж хүлээж авсан. Учир нь намайг хүмүүс хараад үлгэрлээд байдаг, харин би өөрөө хүн үлгэрлэх хэмжээнд байна уу гэж бодсон чинь тийм ч чамлахаар биш ч цаашдаа маш их зүйлсийг сурах, мэдэх шаардлагатай гэж бодсон. Маш том хариуцлага энэ бол.

ТӨРӨХИЙГ ӨВЧИН ГЭЖ БОДООГҮЙ БОЛОХООР ЭМНЭЛЭГТ ОЧООГҮЙ

Та эмнэлэгт биш, монгол гэрт гурван хүүхдээ төрүүлсэн. Энэ бас л одоогийн эмэгтэй хүнээс гарамгүй гайхалтай зориг шүү…

Тийм ээ. Гурван хүүхдээ араг түшиж, монгол гэрт төрүүлсэн. Би төрөхийг өвчин гэж бодоогүй. Тийм учраас эмнэлэг очих шаардлагагүй гэж бодсон. Дээр үед эмнэлэггүй байхад яаж төрдөг байсан юм. Бас л жам ёсоороо монгол ахуйгаараа төрсөн шүү дээ. Би бас аливаа гайгүй гэж бодсон зүйлдээ тэгээд л бодчихдог, жаахан хэнэггүй талдаа хүн гэх үү дээ. Магадгүй миний энэ зан нөлөөлсөн байх л даа. Дээрээс нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад шийдсэн. Гэхдээ манай хадмууд болоод гэрийнхэн эсэргүүцэж, их зөрчилдсөн дөө. Манай нөхрийг хүртэл чи өөрөө төрж үзсэн юм уу гээд манай эгч загнаж байсан. Тэгээд л болно гээд зөрсөөр байгаад л төрчихсөн.

Саяхан С.Жавхлан, Т.Баясгалан нар олон жилийн дараа хамтарч тоглолтоо хийлээ. Харин тэднийг хамтрахад таныг дурамжхан байсан гэх яриа гарсан байсан?

Сайн, муу нийлж байж сав дүүрдэг гэдэг шиг дандаа магтуулаад байна гэж юу байх вэ дээ /инээв/. Гэхдээ би хэнд ч дурамжхан байна, энэ хоёрыг тоглолт хийхэд дургүй байна гэж хэлээгүй. Энэ бол өөр нэг хүний л бодол байх. Надад ч тийм бодол төрөөгүй.

‘Монголоороо сэрэхүй’ ТББ –аа давхар удирдаж байгаа гэсэн. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг төв бэ?

Монголоороо сургалтын төв гэж явдаг. Монгол бичиг, бие биелгээ, уртын дуу, монгол бясалгал, эсгий урлал зэргийг зааж сургадаг. Яагаад энэ төвийг нээх болсон бэ гэвэл би өөрөө анх уртын дуугаа дуулж, дадлагажих, бас монгол бичиг, бие биелгээ сурая гээд тиймэрхүү газар хайсан боловч байгаагүй.

Тиймээс над шиг сурахыг хүссэн хүмүүс байдаг байх гэж бодоод монгол ахуйн зан заншлын зүйлээ нэг газраас сурах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Мөн хүүхдүүддээ зориулж нээсэн. Өөрөө хажууд нь үлгэрлэж, орчныг нь бүрдүүлж өгөхгүй бол хүүхдээ мянга ингэ, тэг гээд загнаад байвал нэмэргүй шүү дээ. Харин одоо манай сургалтыг сонирхох хүн их болсон байна. манай охидууд ч бас бие биелгээндээ явдаг. Эсгий урлалыг бол хүмүүс нээгээгүй байхад л залгаад явмаар байна гэж байсан.

Та өөрөө багшилдаг уу?

Хааяа уртын дууны багштайгаа солигдож хичээл заадаг. Ер нь тэгээд гурван хүүхдээ өөрөө хардаг болохоор багшлаад байх зав гардаггүй. Тиймээс хааяахан энэ төвөөрөө дөрвүүлээ хөвөрч орж ирж эргэчихээд л, хоёр охиноо бүжгийнх нь хичээлийг хийлгээд, өөрөө дасгал гамм уншчихаад л гэрлүүгээ явдаг.

МАНАЙ ГЭР БАРАГ Л МУЗЕЙ ДЭЭ

Нэг хэсэг монгол гэрт галаа түлээд, тоггүй газар, таван цулаа идээд амьдарч байна гээд л шуугисан даа?

Одоо ‘Монголоороо’ төвийнхөө дээр амьдарч байна. Гэхдээ ер нь манайх гэрт амьдардаг ш дээ. Гачууртад байдаг. Зундаа найман ханатай гэр бариад зусланд гарчихдаг юм. “Хар хархан харц” дууны клип дээр гардаг гэр чинь манайх шүү дээ. Бараг л музей дээ манай гэр бол. Гадаадын юу ч байхгүй гээд бод доо. Модон ор, малын арьсаар хийсэн уут, ширээ, сандал, тулга гээд л яг л монгол ахуй.

Нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан гэдэг шиг үнэхээр тийм мэдрэмж төрдөг. Зун бол заавал зусланд гэрээ барина гээд л гараад явчихдаг. Тэгээд тулгандаа галаа түлж цайгаа чанаад, хаяагаар салхи сэвэлзээд л, оройдоо тулганы гэрэлтэй учраас лаа барих шаардлагагүй, ер нь л гайхалтай ш дээ. Хамтын амьдрал гэдэг үгний утга учир тэнд л оршиж байгаа болов уу. Байшин ч гэсэн ус нь хананаас урсаад бүх зүйл нь амар ч, монгол гэрт өөрийн гараар бүх зүйлээ бүтээгээд хийнэ гэдэг аз жаргал, кайф.

Өдгөө хотондоо хэчнээн тооны малтай болсон бэ?

Яг тоолж үзээгүй юм байна. Хүний бэлэглэсэн гээд л ямар ч байсан тэмээнээс бусад буюу дөрвөн хошуу малтай.

Урин цаг ирж байна. Удахгүй зүлгэн дээрээ гэрээ бариад л…

Ер нь жилийн дөрвөн улирал очдог ш дээ. Зун нь бүр мал дээр хөдөө гардаг. Хийх ажилгүй лагерийн гэрт сууж байхаар хөдөө мал хуй дээр байсан нь илүү сайхан.

Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

Хүн болгон энэ хорвоо дээр ямар заяа тавиланг амсах гэж ирсэн, өөрийнхөө наслах ёстой насыг наслаж жам ёсоороо насаа дүүргэж, дандаа аз жаргалаа мэдэрч амьдраасай гэж ерөөе. Би цацал өргөхдөө дандаа энэ ерөөлийг хэлдэг юм.

Энэ ерөөлийн хүн болгон гэдэг үгэнд дэлхий нийтийн бүхий л хүмүүсийг хамруулж ерөөж байгаа юм шүү.

Урилга хүлээн авч халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Танай гэр бүл болоод таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Ярилцсан: Д.Тэмүүлэн

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.