УИХ-ын хуралдаа суудаггүй, элдэв зүй бус үг нэгэндээ хэлдэг, тэр ч бүү хэл парламентын хурал дээр халамцуу орж ирээд хүн ойлгохын аргагүй юм яриад суудаг дэггүй гишүүд олон. УИХ-ын гишүүдээс Наранхүү гэж том толгойтой нөхөр байж билээ. ’50 нас хүрлээ, одоо л хуралдаа сууя’ гэж сонгосон ард түмнээ доромжилж суусан. Бас нэг жишээ дурьдвал УИХ-ын гишүүн асан ЖДҮ-н хэргээр 2,6 жилийн хорих ял аваад байгаа Ундармаа өөрийн суудлаа олохгүй хайж байсан бичлэг сошиалаар нэг цацагдаж байсан. Мөн Портуна хэмээн олноо алдаршсан Батбаяр гишүүн чуулган дээр таг согтуу үг хэлж байсныг энд сануулах нь илүүц биз.
УИХ-ын чуулганыг Аюурсайхан даргалж байх үед Ховд аймгаас хоёронтоо сонгогдож буй Пүрэвдорж гишүүн микрафон булааацалдаж, дэггүйтсэн тохиолдол гарч байв. Угтаа УИХ-ын гишүүд тийм дархан эрхтэй гэж бодсон уу, эндүүрч эрх ямбаа буруу ашиглаж ноцтой алдаа гаргажээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэр нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хуралдаанд оролцох эрхийг 7 хоногоор хасч донгодсон юмсанж. Энэ шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй АН-ын бүлгийн дарга Ганбат гомдол гаргасан нь намын нэг нөхрөө хамгаалж буй үйлдэл гэж харах ч дэггүй гишүүдтэй хариуцлага тооцох нь зөв гэж олон улс төрч үзэж байна. Угтаа бол хашир туршлагатай гишүүд нь шинэ гишүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх нь зөв байх бизээ.













