Өнгөрсөн амралтын өдөр олон улсын хүүхдийн Найрамдал зусланд НАМЗХ-ны залуус чуулж, “найр наадам” хийсэн сурагтай. Тэд өөрсдийн өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх он жилүүд “эрхэм хайрт” Ардын намынхаа суудал, сунгааг хэрхэн хийх, залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлэх, намынхаа болон холбооныхоо үйл ажиллагааг хэрхэн өргөтгөх тал дээр байр сууриа илэрхийлсэн гэнэ шүү.

Сониноос, удам дамжин улс төрд өөрсдийгөө “сунгах”-аар горилж, горьдож яваа “нялх” Сэнгүмүүдээ тайзан дээр гаргаж магтан дуулсан сонирхолтой зураг цахим хуудаснаа цацагджээ.

Тус гэрэл зурагт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын том хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар, одоогийн Ерөнхийлөгчийн хүргэн хүү Б.Пүрэвээ, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын том хүү Б.Баттүшиг, Хотын дарга Д.Сумъяабазарын баз Г.Төгөлдөр зэрэг тайзнаас мэндчилж буйг харуулжээ.
.
. 

