НӨАТ-ын буцаан олголт иргэдийн амьдралд хэр нэмэр болдог вэ. Ойр зуурын хэрэглээгээ хангаж, хангалуун биш юмаа гэхэд юм, юмаар дутахгүй амьдрахад хүрэлцдэг үү гэж захын хүнээс асуухад “Үгүй” гэж хариулах нь лав.

УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны ээлжит бус хурлын үеэр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй айл маш олон. Энэ мөнгөөр амьдрал, ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг” гэж хэлсэн нь олныг ихэд бухимдуулж байна. НӨАТ-ын буцаан олголт юун амьдрал, ахуйд хүрэх нь байтугай аахар, шаахар л юм авахад нэмэр төдий болдгийг хэн хүнгүй сайн мэднэ.

Н.Учрал гишүүн амьдралаас хэр тасархай, иргэдийн амьдрал, амьжиргаанаас хэр хол байдгаа хариууллаа гэж иргэд шүүмжилж байна. Үүнд иргэд ийм байр суурьтай байна.














