• Latest
  • Trending
Mелана: Манай нөхөр гурван хүүхдээ эх барьж авсан гайхалтай аав

Mелана: Манай нөхөр гурван хүүхдээ эх барьж авсан гайхалтай аав

2022-04-03
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Mелана: Манай нөхөр гурван хүүхдээ эх барьж авсан гайхалтай аав

by admin
2022-04-03
in ЯРИЛЦЛАГА
0
Mелана: Манай нөхөр гурван хүүхдээ эх барьж авсан гайхалтай аав

Монголд 17 жил амьдарч бай­гаа АНУ-ын иргэн Melanie Kocke-тэй ярилцаа. Тэрээр монгол нөхөртэй бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.

-Та Монголд анх хэзээ ирж байв. Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Би 16 настайдаа аав, ээжтэй­гээ Монголд ирж байлаа. Гэр бүлээрээ Дарханд амьдардаг бай­сан юм. Биднийг энд ирэхэд ах, эгч нар маань Америкт үлдсэн л дээ. Тухайн үед эгч үлдээд би ган­цаа­раа ирж байгаа учраас Монголд ирэх хүсэлгүй байсан. Аавынхаа зардлаар Ази руу явж үзье гэж бодоод л ирсэн. Монголд ирээд жилийн дараа нөхөртэйгөө Хрис­тийн цуглаанд анх танилцсан юм.

-Нөхөртэйгөө танилцаад л Монголд амьдарна гэж бодож байсан уу?

-Үлдэнэ гэж төсөөлөө ч үгүй. Буцаад л Америк руу явна гэж боддог байлаа. 18 нас хүрэхийн өмнөхөн нөхөр бид хоёр бие бие­дээ сайн гэдгээ мэдсэн. Гэхдээ цаашдаа Монгол, Америкийн алинд нь амьдрах нь тодорхойгүй байсан. Удалгүй бид хоёр гэрлэлээ. Хүүхэдтэй болоод хаана өсгөх вэ гэдэг асуудал тулгарсан л даа. Манай хамаатнууд бүгд Америкт. Тэнд өсгөх үү, Монголд өсгөх үү, аль нь дээр вэ гэж бодоод хэсэг хугацаанд ажиглалт хийсэн. Тэгээд л Монголын гэр бүл таалагдсан. Гэр бүлээ гэсэн халуун дулаан харил­цаа нь “Ерөөсөө л энд хүүхдүүдээ өсгөе” гэсэн бодол төрүүлсэн. Америкаас Монголд ирж хүүхдээ хүмүүжүүлдэг хэд хэдэн гэр бүл байдаг юм билээ.

-Та монголоор их сайн ярьж байна шүү?

-Би одоо 32 настай гэхээр Мон­голд багагүй хугацаанд амьдарсан гэсэн үг. Ямар нэг хэлийг сурах хамгийн амжилттай арга бол тухайн орны хүмүүсийнх нь дунд орж ярих. Би монгол хэлийг ийм аргаар л сурсан.

-Нөхөр чинь англиар ярьдаг байсан уу. Та хоёр яаж ойлголц­дог байв?

-Нөхөр бид хоёр тухайн үед хоорондоо оросоор ярьдаг байсан. Дөнгөж Монголд ирээд орос хэл сурч эхэлсэн юм. Дараа нь надад Америкт ажиллаж, амьдрахад орос хэл илүү хэрэгтэй байх гэх бодол төрсөн. Миний найзууд дундаас тухайн үед англиар ярьдаг ганцхан хүн байсан нь манай нөхөр. Мон­голд эргэж ирэх нь тодорхой болс­ны дараа би орос хэлээ хаясан.

-Та 16 насандаа анх Монголд ирж байсан гэхээр дунд сур­гуу­лиа яаж төгссөн юм бэ?

-Гэрээр сурсан. Америкт гэр сургууль их түгээмэл. Аав ээж хоёр минь анх хүүхдүүдээ гэрээр сургаж эхэлсэн. Тэр үед хамгийн бага нь би байлаа. Би нэгдүгээр ангид ороод удаагүй байхдаа гэрээр сурч эхэлсэн. 18 нас хүрэнгүүтээ арван жилийн улсын шалгалтаа Америкт очиж өгөөд буцаж Монголд ирсэн юм. Шалгалт өгөх үеэр нөхөр бид хоёр гурав, дөрвөн сар л хол байсан. Энэ хугацаа цаашдаа энэ хүнтэй хамт амьдрах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргахад тэрэнд минь тус болж байлаа. Нэг талаа­саа хайрын том шалгуур болсон доо.

-Та дөрвөн хүү­­­­хэдтэй гэсэн. Хүүхдүүд чинь хэдэн настай вэ?

-Манай том хүү 12 настай. Том хүү маань Улаан­баа­та­рын нэгдүгээр эмнэлэгт төрж байсан. Нөгөө гурав маань гэр­тээ төрсөн. Ма­най нөхөр эх ба­риад гэртээ тө­рүүл­сэн. Дараагийн охин маань арван нас­­тай. Дүү нь хүү. Долоон нас­тай. Хамгийн бага охин маань дөрвөн настай.

-Нөхөр чинь өөрөө эх барьж авсан гэхээр сонин санагдаж байна л даа. Ямар мэргэжилтэй хүн бэ?

-Манай нөхөр уг нь бизнесийн хүн. Одоохондоо “Амонг” телеви­зийн гүйцэтгэх захирал хийж бай­на. Манайх Дарханд эмнэлэгтэй их ойрхон байсан юм. Төрөхийн өмнөх сургалт хичээлд сууж бай­сан. Ямар үед түргэн тусламж дуудах зэргийг маш сайн судалсан. Манай гэр бүлд гэрээр төрөх нь тохиромжтой гэж үздэг. Хүмүүсийг гэртээ төр гэж бид хэзээ ч зөвлөж байгаагүй. Анхнаасаа хаана төрөх вэ гэдгээ төлөвлөчихсөн байсанд л хамаг учир байгаа юм. Эхнэр нөхөр хоёулаа санаа нэгдсэн тохиолдолд гэртээ төрөх нь аюултай зүйл биш.

-Хүүхдүүддээ ямар нэр өгч байв. Хэн өгч байсан бэ?

-Нөхөртэйгөө суугаад сонгож байсан. Том хүүгийн англи нэр нь Nathaniel. Эзнээс өгсөн бэлэг гэсэн утгатай. Монгол нэр нь Ялгуун. Охин маань Abigail. Аавын баяр хөөр гэсэн үг. Монгол нэр нь Нан­дин. Бага хүү маань Kenneth, царайлаг гэсэн утгатай. Монгол нэр нь Өрнүүн. Бага охин Evelyn, үзэсгэлэнтэй шувуухай гэсэн үг л дээ. Монгол нэр нь Аялгуу. Манай хүүхдүүд Америк, Монголд аль алинд нь бүртгэлтэй.

-Танай гэр бүлийнхэн нөхрийг чинь яаж хүлээж авсан бэ?

-Ээж маань шууд хүлээн зөв­шөөрч хүү шигээ л хүлээж авсан. Нөхөрт маань тэр үед амьдралын боломж тийм ч их байгаагүй. Тэрийг манай аав харсан байсан л даа. Миний охиныг яаж тэжээх юм, хүүхэдтэй болбол яах вэ гэж асууж байсан. Аав маань шууд хүлээн зөвшөөрөөгүй ч хүлээцтэй байсан. Тэрнээс хойш жил өнгөрсний дараа нөхөр маань аавтай уулзаж гуйсан. “Надад олон зүйл байхгүй. Гэхдээ байгаа зүйлээ танай охины төлөө зориулна” гэж хэлж байсан л даа. Аав маань ч сэтгэлийг нь ойлгосон. Биднийг зогсоох аргагүй юм байна гээд хүлээн зөвшөөрч байлаа. Тэгээд бид хоёр Дарханд их том хурим хийсэн.

-Нөхрийн чинь аав ээж хоёр таныг яаж хүлээж авч байв?

-Их сайхан хүлээж авсан. Тэр хоёроос асуувал өөр юм хэлж магадгүй л дээ. Манай нөхрийн гэрийнхэн нь, эмээ нь хэзээ ч “Чи монгол байх ёстой. Монголчууд ингэдэг” гэж тулгаж зааж байгаагүй. Би бүх юмаа орхиод Монголд ирж байхад дахиад надаас өөр юм хүсвэл үнэхээр хэцүү шүү дээ.

-Нөхрийнхөө талаар яриач?

-Манай нөхрийг Мөнгөнхэт гэдэг. Бид Хэтээ гэж дууддаг. Өвөө нь нэрийг нь өгсөн гэсэн. Манай нөхөр ажилсаг хүн. Онцгой чанар нь хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг. Хүүхдүүдээ эх барьж авсан их сайн аав. Бид хоёр бас хүүхдүүдийнхээ багш. Гэр бүлийнхээ төлөө бүхнээ хийдэг сайн эр хүн дээ.

-Хэзээ Улаанбаатарт орж ирсэн бэ?

-Гэр бүлээрээ яг жилийн өмнө нүүж ирсэн. Ажлын шалтгаанаар Улаанбаатарт үлдэхээр болсон. Тэрнээс өмнө нь Улаанбаатарт орж ирэх боломж байсан ч бид Дарханд байх дуртай учраас ирдэггүй байсан юм. Үнэхээр эрүүл, аюул­гүй газар. Тэнд хоёр эмээ, хоёр өвөө нь амьдардаг. Хотод орж ирэхэд зориг шаардсан шүү. Бид одоо Дархан руу сард нэг юм уу, хоёр сард нэг удаа очдог.

-Та аль улсын иргэн бэ?

-Би Америк Улсын ир­гэн. Жил бүр визээ сунгуу­лаад амь­дарч байна. Бид гэр бүлээрээ Америк руу жилийн өмнө яваад ирсэн. Зургаан хүний виз өндөр гар­даг болохоор байнга явдаггүй.

-Одоо та юугаар ч дута­хаар­­­гүй аз жаргалтай байдаг уу?

-Тийм ээ. Гэхдээ дутагддаг үе зөндөө л байсан. Түрээсээ төлөх үү, хоол унд авах уу гэсэн асуудал ч тулгарч байлаа. Өөр гэр бүлүү­дээс ялгарахаар юм байхгүй. Бид хоёрын нэг онцлог бол юу ч болсон хамт, бид нэг хүн шүү гэж бие биедээ хэлдэг. Амьдралд юу ч тохиолдсон нөхөртөө уураа гарга­даг­гүй. Нөхөр маань бухимдсан ч уураа надад гаргахгүй. Бүх л юмаа ярилцаж ойлголцдог. Гэр бүлд асуудал байлгүй л яахав. Ямар ч хосууд гэр бүл болоод тэр үеэсээ харилцаандаа анхаарахгүй бол ааж­маар хөндийрч эхэлдэг. Гэр бүл болчихоод хувиа хичээх нь салах үндсийг тавьдаг гэж би боддог.

-Та Монголд олон жил бол­лоо. Энд хэрэггүй үлдэж гэсэн бодол төрж байв уу?

-Бодолгүй яахав. Би өөр хаана ч амьдарч болох байсан. Яагаад заавал Монголд байх ёстой гэж хэмээн бодох үе байсан. Гэхдээ би хэрэгтэй байгаа газраа л амьдрах дуртай. Монголд харагдаж байгаа хамгийн том хэрэгцээ бол миний гэр бүл. Би гэр бүл салалтын эсрэг байдаг хүн.

-Монголчууд Америк руу их явж байна. Та харин Монголд байна. Америк Монголын ялгаа нь таныхаар юу вэ?

-Хүн болгонд шалтгаан байгаа. Америк руу гүн суурьтай аз жар­га­лын араас явж байгаа бол тэр аз жаргал олдохгүй гэж би боддог. Америк тийм амар газар биш. Гэхдээ шийдэмгий ажиллаж чадвал боломжтой газар л даа. Нийгэм нь аюултай. Буутай байхыг зөвшөөр­дөг, хар тамхи дэлгэрсэн газар. Бууг зөв ашиглах, буруу ашиглах хүмүүс байна. Янз бүрийн гэмт хэрэг илүү ихээр гардаг. Би амьдрах газраа сонгосон шиг хүн болгон зөв л сонгох хэрэгтэй байх.

-Хүүхдүүд чинь ямар хэлээр ярьдаг вэ?

-Хүүхдүүдийн маань хичээл англи хэлээр явагддаг учраас англи хэлээ илүү сурч байгаа. Ер нь хүүхдүүдийн онцлог байна. Миний туршлагаар охид хэлийг бэрхшээл­гүй сурдаг. Хөвгүүд харин удаан. Манай хоёр охин хэлд орохдоо хоёр хэлээр зэрэг ярьж сурсан. Хоёр хүү маань болохоор англи хэлний дараа монгол хэлийг сур­сан. Би багаасаа англи, испани гэсэн хоёр хэлээр ярьж сурж байсан юм.

-Хүүхдүүд чинь хаана сурч байгаа вэ?

-Хүүхдүүд гэртээ, миний жиш­гээр сурч байгаа. Хичээлээ гэртээ хийнэ. Эсвэл манай оффист. Нэг бол гэрээр сурдаг өөр хүүхдүүдтэй нийлж хичээлд суудаг. Эцэг эхчүүд нь өөрсдөө ээлжилж хичээл заадаг нэг газар бий. Миний зааж чадах­гүй зарим хичээлийг гадуур сурдаг. Хоёр хүү маань бассейнд усанд сэлэлтийн дамжаанд явдаг. Манай хоёр охин балетын дамжаанд явдаг юм. Гэрийн сургуулийн онц­лог­той тал нь үндсэн хичээлээ маш хурдан гэртээ хийж чаддаг учир үлдсэн цагийг гадуур хичээллэх, хамтдаа өнгөрөөх боломж өндөр байдаг. Төгсөх насан дээрээ Америкт биеэ дагаад шалгалтаа өгч болдог. Хаана сурсан ямар номоор сурсан нь чухал биш. Бүрэн, дунд боловсрол эзэмших хэмжээнд хүрсэн бол шалгалтаа өгч болдог. Манай хүүхдүүд Амери­каас өөр газар байгаа учраас жил бүр очиж шалгалтаа өгөхгүй. Гэх­дээ хичээлийн явц дунд шалгал­тууд байдаг. Тэрийг өөрсдөө авч цуглуулаад аттестат авахаас нь өмнөхөн хүлээлгэж өгч болдог юм.

-Гэрийн сургуульд явахад сөрөг тал байх уу?

-Анх манай аав ээж хоёрыг гэрийн сургууль хийгээд эхлэхэд хүмүүс ойлгодоггүй байсан. “Хүүх­дүүд чинь юм сурахгүй шүү дээ. Та нар багш биш байж” гэж шүүм­жил­дэг байлаа. Миний том эгч, ах маань бас гэрийн сургууль төгссөн. Манай ах одоо усан онгоцны жолооч. Эгч маань сувилагч. Америкт тэргүүн зэрэгт багтах мэргэжил эзэмшсэн хүмүүс. Арван жилийн боловсрол чухал л даа. Гэхдээ зарим хүмүүсийн боддог шиг заа­вал сургуульд явах ёстой гэсэн шиг зүйл биш.

-Үеийнхэн дундаа байхгүй бол зожгирох тал байхгүй гэж үү?

-Би сургуульд явж үзээгүй ч гэсэн нийгэмшсэн л байгаа биз дээ. Заавал өөрийнхөө насны хүүх­дүүд­тэй нийгэмшинэ гэж байхгүй л дээ. Ижил насны хүүхдүүдээсээ юм сурах уу. Гэрээр сурдаг хүүхдүү­дийн нэг онцлог нь эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ихэвчлэн байдаг учраас том хүнтэй шууд харилцаж сурдаг. Тэдний дунд орвол том хүнтэй санаа зовохгүй ярьдаг нь шууд анзаарагддаг. Сургуульд явсан хүүхдүүдийг анги ангиар нь ангил­чихсан байдаг. Үдэшлэг боллоо гэж бодоход тэнд олон насны хүмүүс ирдэг. Сургуульд явдаг хүүхдүүд шууд өөрийнхөө насны хүүхдүүд дээр очдог. Харин гэрээр сурсан хүүхдүүд аль сонирхолтой газар нь очиж ярилцдаг. Нэг онцлог нь илүү нээлттэй байдаг.

-Та хүүхдүүдийнхээ хичээ­лийг заахдаа номноос хараад зааж байна уу?

-Би тоонд муу байсан учраас багшийн ном их ашигладаг. Миний зааж чадахгүй хичээлийг нөхөр маань зааж чаддаг. Багшийн ном байдаг учир хичээл заах талд санаа зоволтгүй. Бас интернет гэж том зэвсэг байна. Одоо манай хүүхдүүд компьютерийн сургуульд шилжиж эхлэх байх. Хүүхдүүд учраас хамаагүй компьютер руу чиглүүлмээргүй байсан юм. Том хүү маань бичиг нь сайжирчихвал удахгүй компьютер руу орох байх.

–Англиар хичээлийг нь заадаг гэсэн. Монгол хэлээ яаж зааж байгаа вэ?

-Монгол хэлний хичээлийг одоо­хондоо хийхгүй байгаа. Хүүх­дүүдээ арай том болгож байгаад Монголын түүх, монгол хэлийг нэгтгээд монгол багш авч байгаад заалгана. Хүүхдүүдээ шалгалтанд бэлдэхээс илүүтэй амьдралд нь бэлдмээр байна. Аав ээж минь намайг тэгж л өсгөсөн. Шалгалтанд биш амьдралд чинь хэрэгтэй учраас зааж байгаа юм гээд хичээл ордог байлаа. Одоо хүүхдүүд маань талх барьж сурч байгаа. Гал тогоонд хоол хийж сурч байна. Бид үүнийг математиктай адилхан л чухал хичээл гэж үздэг.

-Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Би хоол хийх дуртай. Хүүхдүүд­дээ хичээлийг нь заахдаа, хоол хийхдээ, нөхөртөө туслахдаа хам­гийн аз жаргалтай байдаг. Зарим­даа уур хүрдэг, тэвчээр алддагаа нуухгүй. Хүүхдүүдтэйгээ өдөржин байгаад орой нь ядрах үе гарна. Би хүүхдүүдээ их залуудаа төрүүл­сэн. Хүүхдүүдтэйгээ хамт өснө гэж шийдэж байсан хүн дээ. Би ямар нэг шинэ хоол гал тогоондоо тур­шиж үзэж байгаа бол хүүхдүүдээ оруулж ирээд хэдүүлээ хамт суръя гээд хамт хийдэг.

-Танай гэр бүл цоо шинэ соёл бий болгож байгаа юмаа даа?

-Манай гэр бүлийг монгол гэхэд хэцүү, америк гэхэд бас хэцүү. Гэхдээ цоо шинэ соёл бий болгож байна гэж бодохоор сайхан бай­даг. Хүүхдүүд маань бас тэр соёлыг үргэлжлүүлнэ. Монголын талаас, Америкийн талаас хүүхэд хүмүү­жүү­лэхэд авах юм зөндөө, бас орхих юм олон. Залуу гэр бүлд мэргэн ухаан хэрэгтэй байдаг. Өдөр бүр л хоорондоо ярилцаж бие биенийхээ төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.

-Та хүүхдүүд шигээ монгол нэртэй юу?

-Надад монгол нэр байгаа. Манай нөхрийн эмээ 80 гарсан хүн бий. Анх танилцахад миний нэрийг хэлж чадахгүй байсан. Тэгээд Сувдаа гээд нэрлэчихье гээд тийм нэртэй болсон. Гэхдээ ганцхан тэр эмээ л намайг тэгж дууддаг. Цагаан сараар очихоор Сувдаа ирсэн байна гэдэг юм.

-Та хоёр бидний үгсийн санд салалт гэдэг үг байхгүй гэсэн амлалт өгч байсан гэсэн. Тэр үеэ дурсаач?

-Бид хоёр анх танилцаад бие биендээ сайн болох үед хайр гэдэг үг ямар нэгэн мэдрэмж гэхээс илүү шийдвэр гэдгийг сайн ойлгосон. Гэр бүл болохгүй бол бие биендээ хайртай гэж хэлэхгүй байя гэж шийдэж байсан. Тэр шийдвэрээсээ бид дараагийн шийдвэртээ хүрсэн байх. Энэ шийдвэрийнхээ төлөө бат зогсоно гээд салалт гэдэг үгийг тоглоомоор ч гэсэн хэлэхгүй гэж шийдэж байлаа. Манай хамаат­нууд дунд салсан хүмүүс зөндөө байдаг. Олон жил гэр бүл болж үлдсэн нь манай аав ээж хоёр л байгаа. Бид хоёр гэрлээд 13 жил болж байна. Тэр олон жилд салмаар үе байсан. Чи үгээрээ байхгүй байна гэж бие биендээ хэлэх үе ч гарсан. Гэхдээ тийм шийдвэр гаргасан маань бид хоёрыг барьж байсан даа. Залуу хосуудад гэж хэлэхэд бүх юм түнэр харанхуй харагдсан ч тас гүрийгээд явахаар ард нь гардаг л юм байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.