Оросын зэ.вс.эгт хү.ч.ин Украины нийслэл Киев хот,умард бүсийн Чернихов хот орчмыг орхин явж эхэлсэн байна.Сүүлийн өдрүүдэд Украины тал Киев орчмын 30 гаруй хот,тосгоныг хяналтдаа авчээ.Оросын цэргүүдийн зарим хэсэг нь сайн дураар орхин явж байгаа бол заримыг нь Украины зэ.вс.эгт хү.ч.ин хөөн гаргасан байна.

“Манай улсын умард хэсгээс эзлэн түр.э.мгийлэгчид явж байна.Удаан боловч мэдэгдэхүйц ухралт ажиглагдаж байгаа.Зарим газрыг тэд сайн дураараа орхиж,зарим газарт нь тул.а.лдаад ухарч байна” гэж Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр мэдэгджээ.“Тэд орхисон бүх газар нутгаа минажуулж байна.Орон байрнууд,тоног төхөөрөмжүүд,бүр а.ла.гдсан хүмүүсийн цо.гцост хүртэл мина нууж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Бямба гарагт Киевээс баруун зүгт оршдог Дмитровка тосгонд ганцхан өдрийн дотор 1,500 гаруй тэ.срэх бөмбөг илрүүлснийг Украины онцгой байдлын алба мэдээлжээ.Минажуулсан газар нутгийг цэвэрлэж дуусах хүртэл орон гэртээ буцаж ирэлгүй хүлээхийг Зеленский дүрвэсэн иргэддээ анхааруулсан байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд ха.лдан до.втолсноос хойш нийтдээ 10 сая гаруй хүн орон гэрээсээ дүрвээд байгаа юм. Үүнээс гадна Оросын цэргүүд ухрахдаа тонож дээ.рэ.мдсэн эд зүйлсээрээ Беларусийн нэг хотод зах гаргасан тухай Украины батлан хамгаалах яам өчигдөр фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.
Тухайлбал Беларусийн Нароуля нэртэй жижиг хотод цэргүүд Украины иргэдээс дээ.рэ.мдсэн угаалгын машин,аяга таваг угаагч,хөргөгч,унадаг дугуй,мотоцикл,автомашин,хивс,хүүхдийн тоглоом зэргийг зарж байгааг мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters.

