• Latest
  • Trending
‘Эрдэнэт’-ийн 49 хувийн асуудал шийдэгдвэл 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжтой болно

‘Эрдэнэт’-ийн 49 хувийн асуудал шийдэгдвэл 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжтой болно

2022-04-01
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

‘Эрдэнэт’-ийн 49 хувийн асуудал шийдэгдвэл 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжтой болно

by admin
2022-04-01
in ЭДИЙН ЗАСАГ
0
‘Эрдэнэт’-ийн 49 хувийн асуудал шийдэгдвэл 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжтой болно

УИХ-ын чуулганы 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн үдээс хойших хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуралдааны эхэнд хаврын чуулганы завсарлах өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, А.Бат-Амгалан нарын өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусч, бүлэг санал дүгнэлтээ нэгтгэсэн учраас уг хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

YOU MAY ALSO LIKE

ШИНЖЭЭЧИД: Инфляц 7.6 хувь болж, эдийн засгийн өсөлт саарна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно

Гашуунсухайтын чингэлэг тээвэрлэлт түр зогсжээ

Үргэлжүүлэн Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх бодлогын талаар Ерөнхий сайдын /салбарын яам/ мэдээллийг сонсч байна. Бодлогын баримт бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Цаашдаа эрдэс баялаг, уул уурхайн салбарын идэвхжлийг дэмжихийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог 3-4 дахин нэмэгдүүлж, хүнд суртлыг багасгаснаар эл салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, дараагийн том ордуудыг нээн илрүүлэхэд чухал нөлөөтэйг онцлов. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Стратегийн ордуудыг ашиглаж байгаа компаниудын 10 хувийг Хөрөнгийн бирж дээр гаргах, арилжаалах ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Нүүрсний үнээс 15 км явдаг тээврийн үнэ чинь өндөр болчихоод байна. Үүнийг яаж шийдэх вэ, бодлого хаана байна вэ. Нефть боловруулах үйлдвэрт хэрхэн түүхий тос татах вэ, хэзээ ашиглалтад орох вэ?

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Стратегийн ордуудын тодорхой хувийг иргэд, олон нийтэд хувьчлахыг хуульчилсан. “Эрдэнэт”-ийн хувьд 49 хувь асуудалтай байгаа, удахгүй нэг тийшээ шийдэгдэнэ. Энэ асуудал шийдэгдэх үеэр “Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг давхар ярих ёстой. “Эрдэнэс Тавантолгой” бол 15 хувийг олон нийтэд хувьчилсан байгаа. Нефтийн үйлдвэрийн ажил 2025 онд дуусна.

Хилийн бүсүүдэд чингэлэг тээврийн терминал байгуулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж байгаа. Нүүрсний тээвэрлэлт ямар ч хяналтгүй байсныг хяналттай болгох боломж бүрдэж байна. Уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлтийг уул уурхайн компаниуд өөрсдөө авч байна гэсэн үг. Ингэснээр тээвэрлэлт болон нүүрсний үнэд экспортлогчид хяналт тавих боломжтой болж байна. Гашуунсухайт дээр чингэлэг тээврийн терминал барих ажил дуусч, арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Гэхдээ тээвэрлэлт түр саатсан. Учир нь, Хятадын талтай тодорхой яриа хэлэлцээ хийж байна. Ширээхүрэнд барьж байгаа чингэлэг тээвэрлэлтийн терминалын ажил 80 хувьтай байна. Зарим тоног төхөөрөмж хил дээр гацсан байна. Хятадын ковидын нөхцөл байдлаас бол түр Сэхээ боомт хаагдсан байна.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Оюу толгойгоос жилд хэдэн тонн зэсийн баяжмал гаргаж байна вэ. Далд уурхай ашиглалтад орсноор зэс, алт, мөнгө хэдэн тонноор нэмэгдэх вэ. Тонноор нь нэг бүрчлэн хэлээч. Газрын тосны үйлдвэрийн хүчин чадал яг хэд вэ. Энэ чинь Дарханы зам шиг болчих юм биш биз дээ?

Гүний уурхай ашиглалтад орсноор зэс, алт, мөнгөний агууламж 3 дахин нэмэгдэнэ

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Газрын тос боловсруулах үйлдвэр бол жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Түүхий эдийн хувьд 380 орчим сая түүхий тосны нөөцтэй. Ашиглалтын баталгаат нөөц 45 саяас өнөөдрийн байдлаар 9 сая орчмыг ашиглаж, 30 гаруй сая тонн болсон. Ашиглалтын нөөцөө 1.5 саяд хуваавал ойролцоогоор 20 орчим жил түүхий тосоор хангах нөөц бий. Нөгөө талаас  сүүлийн үед Петро Чайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хэмжээ 1.5 саяд хүрэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Чойбалсангийн эрчим хүчний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Дээр нь гүнийн усны асуудлыг шийдэж, олборлолтыг 1.5 сая тоннд хүргэхээр ярьж байна. Мөн тус компанийн хайгуулын ажил хийж байсан “Давст-31” гэдэг ирээдүйтэй талбайг Газрын тос боловсруулах үйлдвэрт өгсөн. Үүнийг дагаж тус талбайд хайгуул хийх ажлыг эрчимжүүлэх үүднээс гаднын 30 гаруй компанид хүргүүлсэн. Энэтхэг, Оросын компаниудтай хамтран ажиллах талаар санамж бичиг зурсан.

Оюу толгойн хувьд жилд 700 мянгаас нэг сая тонн зэсийн баяжмал гаргадаг. Гүний уурхай ашиглалтад орсноор ил уурхайгаас олборлож байгаа хүдрийн агууламж гурав дахин нэмэгдэнэ. Тэгэхээр өнөөдрийн гаргаж байгаа 700 мянга 2.1 сая тонн болох боломжтой. Алт, мөнгөний агуулга мөн нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар цэврээр тав орчим тонн алт гаргадаг бол энэ тоо 15 тонн болох боломж бий.

-УУХҮЯ-ны газрын дарга Цогтбаатар: Оюу толгойн ил уурхайгаас олборлож байгаа хүдэр 25 хувийн зэсийн баяжмалын агууламжтай. Үүнд 3-5 тонн алт, мөн тэр хэмжээний мөнгө гардаг.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.