Нэвтрүүлэгч Одзаяа хайрт нөхрөө дагуулан сар бүр халуун оронруу нисэж орон орноор амарч явааг түүний цахим хуудаснаас харж болохоор… Нөр их ажлын хажуугаар өөртөө амралт өгөх нь хамгийн зөв.. сайн амраад авах нь зөв хэмээн фэнүүд нь магтаж гарах юм.

Харин саяхан өөрийн цахим хуудсаар дамжуулан Вьетнамд аялах үеээрээ өөрт нь тохиолдсон зүйлээ хуваалцсан нь маш олон хүний сэтгэлд хүрлээ.

Тэрбээр: “OMG үйлийн үр гэж байдагт улам итгэж байна. Ханойд бууснаасаа хойш 2 өдөр л стори пост ч хийх завгүй дэлгүүр хэсэв. Карт бэлэн мөнгө хольж тооцоо хийгээд байсан тул өчигдөр орсон дэлгүүртээ энэ түрийвчээ орхижээ.

Карт утасны ард байгаад бэлэн мөнгө авч явж сураагүй хүн чинь хаяснаа ч анзаарахгүй бүүр шөнө нь мэдээд. За одоо ч өнгөрсөн байхдаа гэж бодсон ч гомдлын мөр том дэлгүүр юм чинь камер шүүлгэе гэж очоод олж авлаа шдээ. Баярласандаа уйлах гэж байна бүр… Ёндоо юу манайхаан?
Энд дөнгөж буугаад онгоцны буудал дээр Заяа маань 10 гаруй сая төгрөгтэй түрийвч олсон. Ил хаячихсан байсан тул авах боломж байсан ч тэгээгүй, хөөрхий адилхан л нэг хүн тэнд сандарч яваа байхдаа гээд Ганхүү ахаар дамжуулж эзэнд нь хүлээлгэж өгсөн юм.

Тэгтэл явахынхаа өмнө өөрсдөө мөнгөө хаясан ч ингээд эргүүлээд олоод авлаа. Kapма, үйлийн үр гэж байдагт итгэдэг ч энэ удаад бүр өөр дээрээ шууд утгаараа мэдэрлээ.

Сайн үйл хийвэл сайн л эргэж ирнэ. Мууг үйлдвэл муу л зүйл тохиолдоно. Хэнд ч гэм хоргүй, үргэлж сайныг ерөөж, зөвийг үйлдэж явах болноо. Баярлалаа баярлалаа.” хэмээжээ.


