“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг UFC-гийн эхний тулаанаа хийхээр гэр бүлийн хүн болон дасгалжуулагч Б.Содгэрэл нарын хамт өчигдөр АНУ-ыг зорьсон билээ. Тэгвэл тэрээр Америкт алдарт /JacksonWink MMA / клубд харъяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд түүнийг мэргэжлийн боксын дэлхийн аварга, UFC 193 буюу эмэгтэйчүүдийн холимог тулааны домогт аварга Holly Holm гардан дасгалжуулж байна.

Холли Холм нь алдарт Ронда Роусе -г жиндээ дэлхийн үнэмлэхүй аварга хэмээгдэж нэг ч ялагдалгүй явахад нь нам цохиж дэлхийн шинэ аварга болж байсан мэргэжлийн боксын болон UFC-ын аварга тулаанч тамирчин юм.
. 
What an honor to have this Mongolian Combat Legend and her Team @jacksonwink_mma …. @urnaamunkhbat is the 1st Mongolian Female to win an Olympic Bronze Medal in Judo… She is also multiple times Judo World 🌎 Champion, 3x Asian Judo Champion, 7x Judo Grand Slam Gold Medalist, 5x IJF Gold Medalist, 2x Sambo World Champion… and it goes on and on… Her accomplishments in International competition are truly astonishing… She is now transitioning to MMA and will be staying with us for 5 months… We are super excited to exchange the knowledge…
#jacksonwink #mma #mongolia #judo #fight #camp #albuquerque #newmexico














