• Latest
  • Trending
У.Xүрэлсүх сайд аа, нисч яваад унах гүйж яваад  унаснаас  хүчтэй  байдаг юм шүү

У.Xүрэлсүх сайд аа, нисч яваад унах гүйж яваад унаснаас хүчтэй байдаг юм шүү

2020-08-21
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

У.Xүрэлсүх сайд аа, нисч яваад унах гүйж яваад унаснаас хүчтэй байдаг юм шүү

by admin
2020-08-21
in УЛС ТӨР
0
У.Xүрэлсүх сайд аа, нисч яваад унах гүйж яваад  унаснаас  хүчтэй  байдаг юм шүү

Өнгeрсeн  сонгуулиар  нэр дэвшигчид “орондоо орох завгүй, орчилдон тэмцэж”, олон нийт сонгогчдод коронаг марттал сурталчилгаа хийсэн нь үнэн. Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойших өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийт долоон удаа парламентын сонгууль болсон. Гэвч 2016-2020 оны парламент шиг авлига, албан тушаал, ЖДҮ, концесс, xvчингээр “өнгө төрхөө” бүрдүүлсэн парламент Монгол Улсын түүхэнд байгаагүй юм.

ЖДҮ ба ЖДҮ-чид: Нийгмийн эмзэг сэдэв болсон ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулах гол аргуудын нэг нь ЖДҮ-ийн хөгжил. ЖДҮ-г хөгжүүлснээр дотоодын ажлын байр нэмэгдэж, ажилгүй байгаа залуучууд ажилд орж, өрх орлоготой болно. Гэтэл улс төрчид бага хүүтэй авсан зээлээсээ олсон их орлогоо далд эдийн засаг руу шингээж, улс төрийн хээл хахуульд зарцуулав.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Тухайлбал, УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан юм. Тэдний дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байсан нь тогтоогдож, авсан зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэх мэт тайлбар өгөөд л “молиго үмхүүлсэн”. Ингэснээр иргэдээ тахианы тархитай гэж дорд үзэж, “Засгийн эрх авчихвал ард түмэн юу гэх нь хамаагүй” гэсэн сэтгэхүйгээр МАН асуудалд хандсан нь улсаа, иргэдээ басамжилж байгаа хэрэг мөнөөсөө мөн.

Концессын гэрээ: Концесс бол төрийн үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтцийг хувийн хэвшил хөрөнгөө гарган барьж, байгуулаад улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа. МАН-ын бүлэглэл найман концессын гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөг та бидний татварт төлсөн мөнгөнөөс хулгайлсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байлаа. Тодруулбал, ОУВС-гаас авах гэж буй 400 сая ам.доллартай тэнцэх концессын гэрээг нууцаар байгуулсан нь олон нийтэд хэдийнэ ил болсон.

Концессын цоорхойг ашиглах “мэргэжлийн хулгай”

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржийн нийтлэлээс иш татъя.

Тэрээр “2010 онд батлагдсан Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн юм. Үүнд:

  1. Барих – ашиглах-шилжүүлэх
  2. Барих – шилжүүлэх
  3. Барих – өмчлөх – ашиглах
  4. Барих – өмчлөх – ашиглах – шилжүүлэх
  5. Барих -түрээслэх – шилжүүлэх
  6. Зураг төсөл боловсруулах – барих – санхүүжүүлэх – ашиглах
  7. Шинэчлэн сайжруулах – ашиглах – шилжүүлэх гэсэн олон төрлийг хуульчлан тусгасан байна

“Засгийн газар төсвийн хөрөнгөөс “барих-шилжүүлэх” концессын төлбөрт 2017 онд 177.7 тэрбум, 2018 онд 82.9 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум төгрөг төлсөн бол 2020 онд 323.6 тэрбум төгрөг зарцуулах төсөл өргөн барьжээ” Эндээс нэг зүйл анхаарал татна. Концессын тухай хуульд концессын долоон төрлийг зааж өгсөн байхад зөвхөн “барих-шилжүүлэх” гэсэн ганц төрлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж ирлээ. Аливаа концесс төсөвт хүндрэл учруулахгүй байх, төсвөөс гарах их хэмжээний зардлыг хувийн хөрөнгө оруулагчдад даатгах, улс орны хөгжил, нийгэмд шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх, нийгэм олон нийтийн эрх ашигт хэрэгтэй байгаа эсэхийг эрэмбэлсэн байх гэсэн олон чухал шаардлагууд энд биеллээ олсонгүй. Ийнхүү 2017 оноос хойш төсвийн 728.9 тэрбум төгрөгөөр цөөн хэдэн компанийн концессыг санхүүжүүлэхээр хуульчлагдсан байх юм. Тэгвэл концессын гэрээгээр хийгдсэн бүтээн байгуулалтууд үнэхээр нийгэмд хэрэгтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил байсан уу гэвэл мөн л үгүй гэсэн хариулт өгнө” гэжээ.

Бандааш Д.Гантулгын  хэрэг

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Тэрээр 2017 оны зургаадугаар сард 25 настай эмэгтэйг хvчиндсэн хэрэгт холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хvчингийн хэрэгт холбогдсон. Түүнд холбогдох эхний хэрэгт шүүхээс нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт найман сар гээд нийт хоёр жилийн хорих ял оноосон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх амласандаа хүрсэн үү?: МАН-ын бага хурлын үеэр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-д холбогдон шалгагдаж байгаа, хууль зөрчсөн гишүүдийг СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ” гэсэн байр суурийг албан ёсоор илэрхийлж байв. Гэвч уг амлалтандаа хүрээгүй. Таван ямаа хулгайлахад таван жилийн ял оноох тухай хууль баталсан эрх баригчид ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээлийг хувааж авчихаад бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэр дэвшсэн. Үнэндээ “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэдгийн үлгэрээр өөр хоорондоо учраа олсон бололтой.

МАН-ынхны амьжиргаа дээшээ,  харин ард түмнийх доошоо: Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 28.4 хувь байгаа тоо баримт бий. Товчхондоо, гурван хүний нэг нь ядуу буюу өдрийн орлого нь 1.9 ам.долларт хүрэхгүй байна гэсэн үг. МАН-ын эрх барьсан дөрвөн жилд энэ үзүүлэлтэд өөрчлөлт орсонгүй. Ард түмний амьдрал уруудаж, эрх баригчдын амьдрал, дээшиллээ. Авлига бүрэн утгаараа цэцэглэн хөгжив. МАН-ын гишүүд иргэдийн ажилтай, орлоготой болох боломжийг хулгайлж, өөрсдийнхөө халаасыг зузаатган бизнесээ тэтгэсний бодит жишээ ЖДҮХС. Үүнд өөр ямар нэг тайлбар хэрэггүй.

МАН-ынхны хар тамхины наймаа Монголыг дэлхийд шившиглэв: Төр нь авлигад идэгдсэн, эрх баригчид нь иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, санхүүгийн систем нь бохир мөнгө дамжуулдаг, дипломатууд нь хар тамхи зөөдөг зэргээс болж, гадаад

ын хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулаад эхэлчихсэн. “Даарин дээр нь давс нэмнэ” гэгчээр энэ тухай олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас удаа дараа анхааруулж, Монголыг эрсдэлтэй орон шүү гэж дэлхийд зарласаар байна. Өнгөрсөн оны сүүлчээр ФАТФ-аас Монгол Улсыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орон гэж үзээд саарал жагсаалтад оруулсан. Тэр үед эрх баригчид зургаан сарын дотор саарал жагсаалтаас гарчих боломжтой гэсэн ч өнөөдрийг хүртэл гарч амжаагүй л байна. Харин ч нэмээд Европын холбооны хар жагсаалтад орж, санхүүгийн давхар хориг тогтоолгох нь тэр. МАН-ын засаглалын үед Европын холбооноос хоёр удаа Монголыг хар жагсаалтад оруулж байгаа нь энэ. Харин Европын саарал жагсаалтаас ирэх есдүгээр сард гарна гэж дахин амалж байгаа ч итгэхэд бэрх.

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй: Энэ үгийг монголчууд сайн мэднэ. Өнөөдөр Монгол Улс иргэд нь ядуу, улс нь өрөндөө баригдсан байдалтай байна.  Өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Тэр өрийг ард түмний, татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Удаан хугацааны хорио цээрээс болоод эдийн засаг улам хэврэгшиж, орлогогүй, ажилгүй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Өрхийн өр сүүлийн зургаан жилд эрс нэмэгдэж ДНБ-ий 40 хувьд хүрлээ. Өрх гэр бүл, хувийн хэвшил, улс аль нь ч ялгаагүй бүгд өрийн дарамтанд байгаа. Засгийн газрын өр ДНБ-ий 73 хувьтай тэнцэж байна.

Үлгэр жаргаж төгсдөг байхад бид яагаад зовоод байна вэ?: Xvчин, хүн амь, авлига, албан тушаал, хулгайн гээд бүхий л муу муухай хэрэг өнгөрсөн парламент дотроос, шулуухан хэлэхэд МАН-аас гарсан. Намын дарга нь “сэлэм эргүүлээд” ч дарж чадаагүй. Анхнаасаа Намын дарга У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, сүх шиг чигээрээ загнасан бол байдал арай иймдээ тулахгүй байсан биз. Тийм ээ, У.Хүрэлсүх та хэлсэндээ хүрч чадаагүй гэмтэй. Та үлгэр ярьсан. Бид итгэсэн. Уг нь үлгэр жаргаж төгсдөг ч жирийн сонгогч бид зовсоор.

  Товчхон сануулахад, иргэн бүрт “Эрдэнэс Таван толгойн”-н ногдол ашиг  өгнө гэсэн үлгэр болсон. Дарханы замыг даруйхан барьж дуусгана гэсэн талаар болж, одоо тэр зам там болж, эрдэнэт хүний амь насны үнэтэй болсоор бас л үлгэр болов. Ямаанд мөнгө өгнө гэж малчдын чихэн дээр цэцэг ургуулаад эцэст нь салбар хариуцсан сайд Ч.Улаан нь уучлалт гуйсан болж, дараачийн үлгэр жаргах нь тэр. Түүнчлэн Улаанбаатар кабель car-тай болно гэж, төв цэвэрлэх байгууламжийг төгс болгосноор бохирын үнэрээс ангижирна гэж, нефть боловсруулах үйлдвэр барьж, шатахууны үнийг буулгана гэж, Төрөө ЖДҮ-чдээс салгаж, авлигачдаас цэвэрлэнэ гэж, өргөн хэрэглээний барааны үнэ тэр тусмаа монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон махны үнэ өсөхгүй гэж зөндөө сайхан үлгэр ярьсан. Бид итгэсэн. Харин та үлгэрээ төгсгөөгүй болохоор бид жаргаагүйг ойлгож байна.

            Дахин сануулахын учир өнөөдөр ээлжит бус чуулган зарласан учраас эргүүлэн сануулах гэсэн хэрэг.

Сэтгүүлч: НАМСРАЙН САРАНЧИМЭГ

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.