Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнxөpcөн нэрт жүжигчин Гончигийн Дашхүүг Монголын ард түмэн андахгүй. Харин түүний хүү нь аавынхаа урлагийн замаар зaмнaж яваа “Go” студийн захирал Д.Галбаяр билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Эвий дээ муу аавдаа ганц юм аваад өгчихгүй яавдаа гэх өдөр ирдэг л хорвоо шүү!”.
Аавынхаа тоглосон дүрийг нь харахад их сайхан санагддаг. Би өөрөө аавын хүүхэд байсан болохоор аавын тухай дуу, шүлэг, кино үзэх их дуртай. Хамгийн сүүлд С.Болд-Эрдэнэ ахын тоглосон “Хоёр амь” киног үзээд их огшсон шүү. Ер нь аавтай холбогдолтой бүхий л зүйлд их эм зэг хандаж, үргэлж л аньсага чийгтэй явдаг даа. Би түүхий нь сайн мэдэхгүй ч Хүүхэд, залуучуудын театрт хошин үзэгдлийн уралдаанд аав, Жааяа ах хоёр “Хадам ээж, хүргэн” хошин шогийн үзэгдлээр оролцож, түрүүлсэн юм билээ. Энэ л номероороо тэд маань ард түмний сэтгэлд хоногшсон байдаг. Мөн “Бэрсүүт жүрж” уран сайхны кинонд Цэнд-Аюуш эгч аавын дуу оруулалтыг оруулж, аав тэр чигээрээ эмэгтэй хүн болж тоглосон байдаг. Аавын маань тэр дүр ч бас их сайхан.
Харин жүжигчин Д.Гарбаярын хувьд 13 насандаа “Цахилж яваа гөрөөс” уран сайхны киноны Цэдэнишийн дүрд тогложээ. Дүрийн сонгон шалгаруултанд орход аав нь зөвлөсөн гэдэг.
Жүжигчин Д.Галхүүгийн гэргий нь үзэсгэлэнт жүжигчин Т.Хулан тэд урлагийн нэгэн төлөөлөл болсон сайхан гэр бүл гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Анх гэргий Т.Хулангаа харсан үе нь Соёл урлагийн их сургуульд хүүхдүүд шалгалт өгөх гээд их л гоёдог байсан. Тэгсэн Д.Сосорбарам ахын хүү С.Очирхуяг бид хоёр “Эд нар хувцсаа үзүүлэх гээд байна уу, авьяасаа үзүүлэх гээд байна уу” гээд л шooлox маягтай зогсож байв.
Тэнд л анх гэргий Т.Хулангаа олж харсан даа. Би дөхөж очоод “Сайн уу” гэсэн чинь Т.Хулан нэг том харснаа ширэв татаад яваад өгдөг юм байна. Би дотроо “Ямар их зантай охин бэ” гэж бодоод л өнгөрсөн. Одоо ч цаг хугацаа өнгөрч миний хоёр сайхан хүүгийн маань ээж болсон. Надад эхнэрийн маань тоглосон “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр их таалагддаг.
Жүжигчин Т.Хулангийн хувьд Галаагийн анхны амьдралаас нь гарсан охинг өсгөж яваа тэрээр х ойд ээж байх тухайд Хүмүүсийн ярьдаг “хойд” хэмээх тодотголд тийм ч дуртай биш тэрээр “Надад бол хойд ээж гэдэг нэр өөрөө аягүй му ухай. Хүмүүс нээх хойд, урд гээд тэгээд байдаг. Би бол өсгөсөн ээж гэж өөрийгөө боддог. Охиноо бол сүүлийн тав, зургаан жил яг өөрийн юм шиг л хайрлаж явсан. Тэгээд бодохоор яагаад ч юм минийх юм шиг, яг л миний охин шиг л би хайрладаг, ха р амладаг. Тэрийг хойд урдаар нь хэлээд л. Тэр чинь хүнээсээ болдог байх. Хүнийг хайрлаж чадах хүн гэж нэг байна, хүлээн зөвшөөрөөд амьдрах нэг хүн байна. Миний хувьд бол хүлээн зөвшөөрчихсөн” хэмээн ярьжээ..













