Б.Ариунзаяаг МУИС-аас хасах захирлын шийдвэр гарч түүнд мэдэгдтэл…

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа 3-р сарын 1-ний өдөр кофе шопд бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан.

Энэ асуудалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагууд хуралдаж түүнийг хүнлэг бус үйлдэл гаргасан гэж үзэн сургуулиас хасах шийдвэрийг гарган МУИС-ийн удирдлагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл МУИС-ийн захирал оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэрийг гаргажээ.

Шийдвэрийг гаргахаас өмнө Б.Ариунзаяагаас өөрийнх нь тайлбар мэдээллийг авч, ийнхүү шийдвэрийг танилцуулжээ.

Уг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль хуралдаж, түүнийг сургуулиас хасах шийдвэрээ МУИС-ийн Захиргаанд гаргасан байдаг. Харин МУИС-ийн Захиргаа уг асуудлаар хуралдсан эсэхийг МУИС-аас тодруулахад “МУИС-ийн Захиргаа Б.Ариунзаяаг хасах шийдвэр гаргасан.

Түүнийг гурван удаа дуудаж, тайлбар мэдээлэл авсан. Улмаар сургуулийн гаргасан шийдвэрийг өөрт нь хүлээлгэн өгсөн байгаа. Б.Ариунзаяа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн” хэмээлээ.

Latest articles

Related articles

spot_img