• Latest
  • Trending
Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээс өөр гарц алга

Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээс өөр гарц алга

2022-03-30
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээс өөр гарц алга

by admin
2022-03-30
in НИЙГЭМ
0
Н.Тавинбэх: Цахилгааны үнийг 28 хувиар нэмэхээс өөр гарц алга

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон цахилгаан автомашины хэрэглээг дэмжих шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 492 цахилгаан автомашин байна. Зам тээврийн яамнаас авсан тоон мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа юм. Энэ тоотой харьцуулбал 492 цахилгаан автомашин гэдэг маш бага тоо. Иймд Засгийн газраас цахилгаан автомашиныг тоог нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байгааг дүгнэлээ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан оргил ачааллын цаг үед байна. Цаашид хэрэглээ нэмэгдэх нь хүндрэл үүсгэнэ. Гэхдээ бидний хийсэн тооцоо судалгаагаар Улаанбаатар хотод хэрэглэж байгаа автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэх юм. Энэ хэрэглээг оргил ачааллын цагаас бусад цагт зохицуулах боломжтой талаар тооцоо судалгааг гарсан. Цахилгаан автомашиныг цэнэглэх найман станц бий. Энд 300-1000 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим хүч борлуулж байна.

Цахилгаан автомашиныг 300 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим хүчээр цэнэглэхэд 100 км-т 5850 төгрөгийг зарцуулах тооцоотой. Харин 1000 төгрөгөөр нэг кВт цаг цэнэглэвэл 100 км-т 16000 төгрөг зарцуулж байна. Энэ нь 7-8 литр бензин зарцуулж байгаатай адил гэсэн үг юм.Мөн өнөөдөр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаарх асуудлыг танилцууллаа. Барилга угсралтын ажлыг эхлэхээр бүх бэлтгэл ажил хангагдсан. Ганц хүндрэлтэй асуудал бол орон нутгийн иргэд юм. Шинээр баригдах станцын газарт одоогоор ажиллаж амьдардаг газар тариалан эрхэлдэг 270 өрх бий. Эдгээр иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байгаа. Засгийн газар мөн нөхөн олговрыг нь нэмэх талаар ярилцаж байна. Биет бус соёл, биет бус нөлөөллийг үнэлэх талаар эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулсан. Ирэх Засгийн газрын хуралдаанаар саналыг танилцуулж шийдвэрийг эцэслэн гаргана. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг хангах ногоон эх үүсвэр манай салбарт дутагдаж байна. Иймд энэ эх үүсвэрээ бид заавал барих ёстой.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс Монгол Улсын эрчим хүчний онцлогт тохирох эх үүсвэр бол усан цахилгаан станц юм. Яг одоогийн нөхцөлд манайд ийм томоохон станц алга. Иймд цаашдаа усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс хариуцаж байгаа. Энэ төлбөр жилээс жилд ихсэж байгаа. Гэр хороололд амьдардаг олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаатай холбоотой юм. Төсвийн төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээсээ гүйцэтгэл давж байгаагаас болоод өр авлага үүсч байгаа нь үнэн. Гэхдээ энэ үнийг дараа жилийн төсөвт суулгаж барагдуулна” гэлээ. Дараа нь асуултад хариулав.

Тавантолгойн цахилгаан станцыг барих тендер юу болж байна вэ?

-Барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендер цар тахалтай холбоотой нөхцөл байдлаас хоёр удаа сунгагдсан. Гаднын компаниуд оролцох хүсэлтээ өгсөн. Харин дөрөвдүгээр сарын 1-нд тендерийг дахин зарлана. Өнөөдрийн байдлаар зургаан оролцогч тендерийн материалаа худалдан авсан байна.БНХАУ-ын таван компани, ОХУ-ын нэг компани байна.Тендер нээсний дараа үнэлгээний ажил багагүй хугацаанд үргэлжилнэ. Бидний зорилго хүсэлт нийцсэн тендерийн материал ирнэ гэдэгт найдаж байна.

-Цаашдаа цахилгааны үнэ тарифыг нэмэх асуудал яригдах уу?

-Өнөөдөр эрчим хүчний салбар маш хүнд байдалд байна. Өнөөгийн тарифаар эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж байгаа. Ялангуяа цар тахал болон дайнаас шалтгаалсан үнийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөллийг авч байна. Алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээс өөр гарцгүй. 2019 онд 78, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эх үүсвэргүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байна. Судалгаагаар одоо байгаа цахилгаан дулааны хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хэрвээ цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар маш хүнд байдалд орно.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.